| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00104/И |
| Дугаар | 311/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00086
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би,
Нэхэмжлэгч: .... дүүрэг, ... -р хороо, .... гудамж-28, .... хаягтай .... ББСБ ХХК--ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг, ... сум, ... -р баг .... 00 тоотод оршин суух хаягтай, ... овогтой .... холбогдох 625,748 төгрөг гаргуулах тухай хэргийг авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .... ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.... нь .... ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 07 сарын 23-ны өдөр .... тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.... нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 сарын 30-ны өдөр нийт 7 удаагийн хүсэлтээр 420,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй.
Н.... хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа өнгөрсөн хугацаанд нийт 60,966 төгрөгийг төлсөн хэдий ч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 625,748 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... ББСБ ХХК нь хариуцагч Н.... зээлийн гэрээний үүрэгт 625,748 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 625,748 төгрөгийг .... ББСБ-ийн .... банкнин дахь .... тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ..... ББСБ ХХК нь хариуцагч Н..... холбогдуулан үндсэн зээл 370,738 төгрөг, зээлийн хүү 219,377 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,633 төгрөг нийт 625,748 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 625,748 төгрөгийг хариуцагч Н.... нь бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Н.... нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
.... ББСБ ХХК -ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,422 төгрөгөөс 9,711 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.... 9,711 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 9,711 төгрөгийг тус тус гаргуулж нийт 19,422 төгрөгийг нэхэмжлэгч ... ББСБ ХХК-нд олгох нь үндэслэлтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 625,748 төгрөгийг хариуцагч Н.... нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,711 төгрөгийг, улсын орлогоос 9,711 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ