| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00044/И |
| Дугаар | 144/ШШ2024/00042 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 144/ШШ2024/00042
2025 02 10 144/ШШ2025/00042
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: *********** тоот хаягт байрлах, “***********” ХХК, /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух ************ /РД:***********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 45,046,984.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар 07-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...********** миний бие “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй 45,046,984.86 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 45,046,984.86 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар бүр 4,049,726 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч *********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,046,984.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “******** миний бие “**********” ХХК-ийн нэхэмжлэлтэй 45,046,984.86 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 45,046,984.86 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар бүр 4,049,726 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “**********” ХХК нь хариуцагч **********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,046,984.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********** нь 45,046,984.86 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар бүр 4,049,726 төгрөгийг төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,184.92 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид 191,592.46 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА