Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 144/ШШ2025/00045

 

 

        2025            02              11                                                    144/ШШ2025/00045         

                                                                                                    

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************ байрлах, “********” ХК, /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **********тоот хаягт оршин суух *********** /РД:**********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,559,614 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…******* би ********аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 20,559,614 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч *********д холбогдуулан 20,559,614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

            Иймд хариуцагч ********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “***********” ХК нь хариуцагч **********д холбогдуулан 20,559,614 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********ээс улсын тэмдэгтийн хураамжид 134,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА