| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/00110/И |
| Дугаар | 311/ШШ2025/00097 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 311/ШШ2025/00097
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг би
Нэхэмжлэгч: ... хотын Д.... талбай-... хаягт байрлах .... ХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн .... сумын .... баг ....н хэсгийн .... дугаар гудамж .... тоотод оршин суух хаягтай .... холбогдох 10,712,049 төгрөг 48 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч .... овогтой .... нь .... 2024 оны 10 сарын 01-ний өдөр .... тоот .... зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 10 сарын 01-ний өдөр .... тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (Хорин нэг) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч .... овогтой .... нь .... тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 02 сарын 03 өдрийн байдлаар 96 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 10,712,049.48 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч ... овогтой ....-н .... байгуулсан .... тоот болон .... тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,712,049.48 (арван сая долоон зуун арван хоёр мянга дөчин есөн төгрөг дөчин найман мөнгө ) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж .... олгуулж өгнө үү гэжээ гэжээ.
Хариуцагч .... хариу тайлбартаа: Хариуцагч Н..... миний бие .... гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 10,712,049.48 / арван сая долоон зуун арван хоёр мянга дөчин есөн төгрөг/ Дээрх мөнгийг 1 жилийн дотор... тус банкны зээлийн дансанд төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .... ХК хариуцагч Н..... холбогдуулан зээл, зээлийн хүү 10,712,049 төгрөг 48 мөнгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н..... нь нэхэмжлэлийн шаардлага 10,712,049 төгрөг 48 мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
.... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,344 төгрөгөөс 93,172 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.... 93172 төгрөгийг төрийн сангийн орлогоос 93,172 төгрөгийг тус тус гаргуулж нийт 186,344 төгрөгийг нэхэмжлэгч .... ХК-нд олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Голомт ХК-ний нэхэмжилсэн зээл зээлийн хүү 10,712,049 төгрөг 48 мөнгийг хариуцагч Н.... төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч .... ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,344 төгрөгөөс 93,172 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.... 93,172 төгрөгийг төрийн сангийн орлогоос 93,172 төгрөгийг тус тус гаргуулж нийт 186,344 нэхэмжлэгч .... ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н..... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ