Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 144/ШШ2025/00048

 

2025           02          18                                                          144/ШШ2025/00048            

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: ************ багт байрлах, “********* ” ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй, 

***********эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чимэддорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*********” ХК-ийн салбарын захирал ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******** нь *********аас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч нь ******* нь ********банкнаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот зээлийн эрх нээх гэрээгээр 5,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 3,009,827.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 675,561.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 60,061.94 төгрөг нийт 3,745,450.92 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч ******** нь ХААН банкнаас зээл авах үед оршин сууж байсан ********** тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ********** дугаартай зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **********дугаартай барьцааны гэрээ, хариуцагч **********ын иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн өргөдөл, ************** багийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           “***********” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б***********ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “…Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно” гэж зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************ын хаана оршин сууж байгаа нь тодорхой бус үйл баримт тогтоогдож байх тул түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хүсэлт гаргагчийн оршин суугаа Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасагт даалгаж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *********** /РД:*********-г эрэн сурвалжилсугай.

  2. ********** эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч “********** банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* /утас:***********/-д мэдэгдэхийг ********** сумын цагдаагийн тасагт даалгасугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТТУЛГА