Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 144/ШШ2025/00053

 

 

        2025           02             21                                                     144/ШШ2025/00053          

                                                                                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************* байрлах, “*********” ХК, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух ************ /РД:*********/-д холбогдох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **********тоот хаягт оршин суух, ************* /РД:*********/,

Зээлийн гэрээний үүрэгт 21,740,912 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар 20-ны өдөр хүлээн аваад

      ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч ********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** би ********аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 21,740,912 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. *******тай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 21,740,912 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2,174,091.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “********” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,740,912 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би *****аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 21,740,912 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хас банктай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 21,740,912 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2,174,091.2 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

   Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,740,912 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь 21,740,912 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр 2,174,091.2 төгрөгийг төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,656 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******аас улсын тэмдэгтийн хураамжид 133,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА