Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 144/ШШ2025/00057

 

 

       2025            02              25                                                 144/ШШ2025/00057             

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: *************байрлах,  “**********” ХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** багт оршин суух, *********** /РД:*********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,579,072.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…**********миний бие 1979 онд төрсөн. Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ********аас кредит картны 2,800,000 төгрөгийн зээл авсан боловч ар гэрийн гачигдал эрүүл мэндийн шалтгаантай байгаад зээлээ төлж чадаагүй болно. Одоогийн байдлаар ********аас нийт 3,579,072.08 төгрөгийн нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч **********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,579,072.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

            Иймд хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХК нь хариуцагч **********т холбогдуулан 3,579,072.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,215 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ээс улсын тэмдэгтийн хураамжид 36,107.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА