Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02402

 

 

 

 

 

 

2025 03 13 197/ШШ2025/02402

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, монел 32 гудамж, ******* тоот хаягт оршин суух, Чулуунбатын Ба******* /РД:*******/-д холбогдох,

 

1,005,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Ба******* нь "******* ББСБ-тай 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ******* дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн мобиком үүрэн телефоны ******* дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ч.Ба******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 520,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ******* ББСБ-ын зүгээс Ч.Ба*******гаас зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Ч.Ба*******гийн үндсэн зээлийн үлдэгдэл 520,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 774 хоногийн зээлийн хүү 406,950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,846 төгрөг, нийт 1,005,796 төгрөг байна. Ч.Ба******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,005,796 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Ч.Ба******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Ба*******д холбогдох 1,005,796 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь, Ч.Ба*******д холбогдуулан 1,005,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Ба******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,005,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,005,796 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,689 төгрөгийн тал хувь болох 14,344.5 төгрөгийг хариуцагч Ч.Ба*******гаас, тал хувь болох 14,344.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,692 төгрөгөөс үлдэх 14,344.5 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн 1,005,796 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ба******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Ба*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 14,344.5 төгрөг, улсын орлогоос 14,344.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,689 төгрөгөөс үлдэх 14,344.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР