Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02413

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 197/ШШ2025/02413

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13-р хороолол, 7-р байр, ******* тоот хаягт оршин суух На******* Ба******* /РД:*******/-д холбогдох,

 

475,117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь Наганз овогтой Ба*******тэй 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 6*******,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй ******* тоот зээлийг Голомт банк дахь 3305130599 тоот дансанд зээлдэгч Н.Ба******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч Н.Ба******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар: ******* тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр дуусч үндсэн зээлээс 186,684 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн *******8,316 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 226 хоногийн хүү 228,944 төгрөгнөөс хүүнд төлсөн 212,143 төгрөгийг хасаж нийт хүү 16,801, нийт дүн 475,117 /дөрвөн зуун далан таван мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнгүүн нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Омни кампитал ББСБ" ХХК-аас хариуцагч Наганз овогтой Ба******* /РД:*******/-өөc зээлийн гэрээний үүрэгт 475,117 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага 475,117 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Н.Ба*******өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.Ба*******өд холбогдуулан, 475,117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ба******* нь 475,117 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.Ба*******өөс 475,117 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 475,117 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14,904 төгрөгийн тал хувь болох 7,*******2 төгрөгийг хариуцагч Н.Ба*******өөс, тал хувь болох 7,*******2 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,904 төгрөгөөс үлдэх 7,*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ба*******өд холбогдох, 475,117 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Ба*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 7,*******2 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 7,*******2 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,904 төгрөгөөс үлдэх 7,*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР