Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 144/ШШ2025/00069

 

 

        2025           03             18                                                     144/ШШ2025/00069          

                                                                                 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: *********** тоот хаягт байрлах, “********” ХХК, /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********** тоот хаягт оршин суух, ********** /РД:*********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4,237,223.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ********аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 03 дугаар 17-ны өдөр хүлээн аваад

      ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч ********шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...********* миний бие “*********” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,237,223.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “*********” ХХК-тай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 4,237,223.61 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 137,223.61 төгрөг, 2025 оны 6, 7, 8, 9 саруудад 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,237,223.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...********* миний бие “********” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 4,237,223.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “*******” ХХК-тай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 4,237,223.61 төгрөгийг 6 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 137,223.61 төгрөг, 2025 оны 6, 7, 8, 9 саруудад 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

   Иймд хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.      

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*********” ХХК нь хариуцагч ********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,237,223.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *********** нь 4,237,223.61 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 137,223.61 төгрөг, 2025 оны 6, 7, 8, 9 саруудад 1,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,745.60 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 41,372.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “********” ХХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА