Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02419

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13 197/ШШ2025/02419

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Чингүнжавын гудамж, 47/2 байр,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, 73-р байр, ******* тоот хаягт оршин суух Эн******* От******* /РД:*******/-т холбогдох,

 

598,639.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага: Манай компани нь орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн 33 дугаар хороонд байрлах 73-р байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Дээрх 73-р байрны ******* тоотыг эзэмшигч иргэн Э.От******* нь орон сууц ашиглалтын төлбөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-ийг 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс 2024 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд төлж барагдуулаагүй болно. Төлөх дүн 598,639.73 төгрөг, алданги 0 төгрөг, нийт төлөх дүн 598, 639.73 төгрөг. Манай байгууллага нь тухайн айлд төлбөрийн мэдэгдлийг сар бүр мессеж болон мэйлээр утсаар тасралтгүй хүргэж байсан. Дээрх хугацаанд тухайн айлыг халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж хангагч байгууллага /*******,*******/-уудад сар бүр төлбөрийн үлдэгдэлгүй болно. Иймд манай компани нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул дээрх айлын төлбөрийг барагдуулж бидний ажилд туслана уу. Жич: Төлбөр тооцооны дэлгэрэнгүй цувааг жагсаалтаар хүргүүлэв гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* ХХК-аас хариуцагч Энэбиш овогтой От*******аас 598,639.73 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.От******* нь нэхэмжлэлийн шаардлага 598,639.73 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Э.От*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.От*******т холбогдуулан, 598,639.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.От******* нь 598,639.73 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.От*******аас 598,639.73 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 598,639.73 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 18,610 төгрөгийн тал хувь болох 9,305 төгрөгийг хариуцагч Э.От*******аас, тал хувь болох 9,305 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,610 төгрөгөөс үлдэх 9,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.От*******т холбогдох, 598,639.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.От*******аас улсын тэмдэгтийн хураамжид 9,305 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 100200500941 тоот данснаас 9,305 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,610 төгрөгөөс үлдэх 9,305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР