Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02404

 

 

 

 

 

 

2025 03 13 197/ШШ2025/02404

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, 24а байрны залгаа, *******, ******* өөрийн байранд байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, улаанхуаран 5 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, На******* На******* /РД:*******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, улаанхуаран 5 дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух, Да Дэ /РД:/ нарт холбогдох,

 

4,416,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Н.На*******, Д.Дэ нар нь *******-тай дугаар "Зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 5,000,000 /таван сая/ төгрөгийг сарын 3,0 хувийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, барьцаа бүртгүүлэн, хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 1432 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс татгалзаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,597,856 төгрөг, хүү 1,515,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 303,042 төгрөг буюу нийт хариуцагч нараас 4,416,107 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Дэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Даваажав овогтой Дэ миний бие ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,416,107 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Н.На******* нь миний ээж учраас энэ зээлийг төлөх боломжгүй тул Д.Дэ миний бие 4,416,107 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүжин би хариуцагч Н.На*******гаас татгалзаж, нийт төлбөрийг хариуцагч Д.Дэээс шаардаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, Д.Дэ, Н.На******* нарт холбогдуулан 4,416,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дэ бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь хариуцагч Н.На*******гаас татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч Д.Дэийн зөвшөөрөл болон нэхэмжлэгчийн хариуцагч Н.На*******гаас татгалзсан хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дэ бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байх тул зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, 4,416,107 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85,610 төгрөгийн тал хувь болох 42,805 төгрөгийг хариуцагч Д.Дэээс, тал хувь болох 42,805 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,610 төгрөгөөс үлдэх 42,805 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 4,416,107 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Дэ бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Дэээс улсын тэмдэгтийн хураамжид 42,805 төгрөг, улсын орлогоос 42,805 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,610 төгрөгөөс үлдэх 42,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.На*******гаас татгалзсан болохыг, шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Дэ нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР