| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/09824/И |
| Дугаар | 197/ШШ2025/02386 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02386
2025 03 13 197/ШШ2025/02386
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо,******* гудамж, ******* тоотод байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 221-р хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, Га******* Ба******* /РД:УУ8912*******22/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,490,655.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХК нь 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Г.Ба******* тоот зээлийн гэрээний төлбөрийг тоот дансанд зээл олголтыг хийж тухайн гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул тоот зээлийн гэрээний 7-р зүйлийн 7.2. дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг 2024 оны *******-р сарын 25-ны өдрөөр цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 865,464.57 /найман зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг, хүүний төлбөрт 547,555.34 /таван зуун дөчин долоон мянга таван зуун тавин таван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 53,795.36 /тавин гурван мян нга дол олоон он зуун ерэн таван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг, нийт 1,490,655.10 /нэг сая дөрвөн зуун ерэн мянга зургаан зуун тавин таван төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргаж ******* ХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Га******* Ба******* миний бие 1,490,655.10 төгрөг авсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 7 сарын хугацаанд төлж барагдуулна. 2025 оны 03 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 290,655.10 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.Ба*******д холбогдуулан 1,490,655.10 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Г.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,490,655.10 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 290,655.10 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,490,655.10 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 06 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 07 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 15-ны өдөр 290,655.10 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,801 төгрөгөөс 19,400.05 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 19,400.05 төгрөг, улсын төсвийн данснаас 19,400.05 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР