Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02405

 

 

 

 

 

 

2025 03 13 197/ШШ2025/02405

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, *******ны төв байр, ШХ *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Өлгий 26 гудамж, ******* тоотод оршин суух, От******* Эн******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,931,661 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч Отгон овогтой Эн*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, эсхүл нотариатаар гэрчлүүлбэл Зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 42.1.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 6 сарын 14-ны өдөр 2010107331 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 2819000 /хоёр сая найман зуун арван есөн мянга/ -ийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 145,413.56 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний үүрэгт 2,931,661 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Отгон овогтой Эн******* нь 2,991,661 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 03 сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,631,661 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч О.Эн*******д холбогдуулан 2,931,661 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,931,661 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,631,661 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.Эн******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,931,661 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,631,661 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,857 төгрөгөөс 30,928.05 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 30,928.05 төгрөг, улсын төсвийн данснаас 30,928.05 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Эн******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР