Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 304/ШШ2025/00100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                              

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Булган аймгийн *******-******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овогт *******гийн *******-******* /ИБД:*******/-ийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Н.*******-*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******

                                                                                                                                                                                                                                                                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1.Хүсэлт гаргагч Н.*******-******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би анх 1986 оноос Булган аймгийн ******* Сангийн аж ахуйн хадлангийн салаанд тракторын жолоочоор ажилд орж байсан. Хүнд нөхцлөөр тэтгэвэрт орох гэтэл 2 жил дутаад байгаа тул ажиллаж байсан жилээ нотлуулах шаардлагатай болсон. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилгүй боловч Булган аймгийн *******-******* сумын ******* Сангийн аж ахуйн хадлангийн салаанд тракторын жолоочоор ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа. Тракторын жолоочоор ажилласан жил хүнд нөхцлөөр ажилласан хугацаанд тооцогддог юм байна. Би хүнд нөхцлөөр тэтгэвэрт гарах зорилготой шүүхэд хандсан. Хадлан салаанд ажиллаад намар нь өвсөө зөөгөөд, өвөл, хавартаа тэжээл зөөдөг байсан. Зундаа хөдөө аж ахуйд ажилладаг байсан. Иймд Булган аймгийн ******* Сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 тоот тодорхойлолт,

            Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

            -Булган аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 208 тоот тушаал,

            -Цалингийн тооцооны бүртгэл зэрэг баримтууд,

 

            3.Хүсэлт гаргагч Н.*******-*******ын хүсэлтээр Б., Г. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

            -Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/59 тоот нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Хүсэлт гаргагч Н.*******-*******ын Булган аймгийн ******* Сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Н.*******-******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор Булган аймгийн ******* Сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

          -Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Булган аймгийн *******-******* сумын 1 дүгээр багийн харъяат *******гийн *******-******* нь *******-******* сумын Хантай ХК-д 1991, 1992 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивд байгаа тул лавлагаа олгов.” гэсэн 14 тоот тодорхойлолт,

          -Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

          -Булган аймгийн ******* сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 208 тоот тушаал, /Тушаалд: 1. ...*******гийн *******-******* нарыг 1989 оны 11 дүгээр сарын 01-нээс Тэрмийн 2 дугаар салаанд тракторчиноор ... ажиллуулсугай./ гэсэн,

          -Н.*******-*******ын ажиллаж байсан хугацаанд олгож байсан цалингийн тооцооны бүртгэл,

          -Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/59 тоот нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хавсарган ирүүлсэн нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг түүний хавсралт баримтууд

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

-Гэрч Б.ийн: “Би 1988 оноос хойш ******* сангийн аж ахуйн тариа бригадад тогооч хийж байсан. Н.*******-******* 1989 онд цэргээс ирээд ******* компанид трактор комбайны жолоочоор ажилд орж байсан. Таван шим, ******* компани гээд нэр нь солиогдоол байсан. Би 2000 он хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Н.*******-******* тухайн компанидаа ажиллаад үлдсэн. Одоо болтол трактор комбайны жолооч хийсээр л байгаа. ...” гэх,

-Гэрч Г.ын: “Н.*******-******* бид нар ******* сангийн аж ахуйд трактор комбайны жолоочоор ажилладаг байсан. Би анх 1974 онд ******* нэгдэлд 8 дугаар ангиа төгсөөд ажилд орсон. Н.*******-******* цэргээс ирсэн жаахан хүүхэд трактор комбайны жолоочоор ажилд орж байсан. 1998 онд ******* сангийн аж ахуй хэд хэдэн компани болж салахад би Намнан-Уул гэдэг компанид, Н.*******-******* Таван шим компанид нь тус тус шилжин ажиллаж байсан.” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

            3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:  

           

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******-*******ын Булган аймгийн ******* Сангийн аж ахуйн хадлангийн салаанд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА