| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00117/И |
| Дугаар | 304/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00104
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.******* би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо 54 дүгээр байр, 24 тоотод оршин суух ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух ******* овогт *******гийн *******т холбогдох
Нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.******* нь 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус дүүргийн нутагт орших Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1 дүгээр давхарт төрийн үйлчилгээ авах гэж байхдаа X.*******тай цуг дугаарлаж үдийн цайны цагийг хамт өнгөрөөн хүлээж байхдаа ярилцаж байгаад хамтран машин хямд худалдан аваад буцаан зарахад хамтрахаар болж хөрөнгө оруулалт хийсэн юм. Ингээд Х.*******ийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр 10.0 сая төгрөгөө шилжүүлсэн. ... Бүр сүүлдээ мөнгөө өгөх нь битгий хэл утсаа ч авахгүй болсон. Бичиж өгсөн хаяг нь ч буруу байсан. Иймд 10,500,000 төгрөгийг Х.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь тус аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн ******* овогтой *******аас 10,500,000 төгрөгөө авч чадахгүй байсан тул танай шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн эрэн сурвалжлах ажиллагааны явцад Х.*******ийг саатуулсны ачаар иргэн Х.******* нь миний мөнгө 10,500,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн болно. Иймд миний бие танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Х.*******аас 10,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ж.*******гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгөөс 91,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 91,475 төгрөгийг, хариуцагч Х.*******аас 91,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******т холбогдох 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Ж.******* татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 /нэг зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 91,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 91,475 төгрөгийг, хариуцагч Х.*******аас 91,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА