Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2025/00109

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, *******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, ******* 7 дугаар гудамж 706б тоотод оршин суух Г.*******ад холбогдох

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 244,986 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 366,333 төгрөг, нийт 611,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 244,986 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 366,333 төгрөг, нийт 611,320 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХХК ******* овогтой *******аас 611,320 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн. Шүүх ажиллагааны явцад Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******ад холбогдуулан нийт 611,320 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 611,320 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 9,495.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*******ад холбогдох 611,320 /зургаан зуун арван нэгэн мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас 9,495.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА