| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00060/И |
| Дугаар | 304/ШШ2025/00117 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* багийн ******* гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Би Булган аймгийн -Агт суманд 8 жилээ төгсөөд улсад 3 жил сураад ирсэн. Ирээд ******* аймагт ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс ирээд Булган аймгийн угсралтын конторт ажиллаж байгаад нутаг руугаа явсан. Өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандсан. Булган аймгийн угсралтын контор *******91 оны 06 дугаар сард пүүс нэртэй болсон. ******* аймагт ажилд орох гээд хөдөлмөрийн дэвтрээ өгсөн. Гэтэл нөгөө байгууллага гээгдүүлсэн байсан. Би шүүхэд анх гаргасан хүсэлтийн шаардлагаа багасгаж *******88 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс *******91 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Булган аймгийн угсралтын конторын 7 дугаар бригадад сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот лавлагаа,
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
-БНМАУ-ын улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын *******88 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд авах, чөлөөлөх, тэтгэмж олгох, цаг зэргээр цалинжуулах, нэмэгдэл олгох тухай 104 тоот тушаал,
-Батлан хамгаалах төв архивын 2024 оны 09 сарын *******-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Д.*******ын хүсэлтээр Ц., Д. нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2/13 албан тоотын хамт ирүүлсэн угсралтын трест, пүүс нь *******91-*******92 онд хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан талаарх тодорхойлолт,
-Булган аймгийн даатгалын газраас ирүүлсэн *******гийн *******ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа, түүнд холбогдох хавсралт баримтууд зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.*******ын Булган аймгийн угсралтын конторт *******88 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс *******91 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сантехникчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Д.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн угсралтын конторт *******88 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс *******91 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сантехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* аймгийн -Өндөр сумын Цагаан чулуут багийн харъяат ******* овогтой ******* нь Булган аймгийн угсралтын конторт *******88-*******91 онд пүүс-т *******92 онд ажиллаж байсан үеийн цалингийн цэс архивт байгаа тул лавлагаа олгов. гэсэн 07 тоот лавлагаа,
Булган аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
-БНМАУ-ын улсын барилгын хорооны харьяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын *******88 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд авах, чөлөөлөх, тэтгэмж олгох, цаг зэргээр цалинжуулах, нэмэгдэл олгох тухай 104 тоот тушаал /Тушаалд: ... 10.Ардын цэргээс халагдаж ирсэн *******гийн *******ыг 08 дугаар сарын 02-ноос эхлэн нэгдсэн 7 дугаар бригадад сантехникийн слесариар авч ажиллуулан хийснээр нь цалинжуулахаас гадна СнЗ-ийн 49 дүгээр тогтоолын дагуу 350 төгрөгийн тэтгэмж олгосугай.../ гэсэн,
-Батлан хамгаалах төв архивын 2024 оны 09 сарын *******-ний өдрийн *******гийн ******* БХЯ-ны сайдын *******85 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн н/235 дугаар тушаалаар хотоос *******85 оны 06 дугаар сарын 08-ны өдөөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 244 (189) дүгээр ангид алба хааж, мөн сайдын *******88 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар *******88 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 584901 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтууд,
-Булган аймгийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн угсралтын трест, ХК нь шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-гаар *******91-*******92 онд хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан. гэх тодорхойлолт, шимтгэл нөхөн тооцсон тухай лавлагаа зэрэг баримтуудаар
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.ийн: Д. миний бие *******88 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн угсралтын конторт шавар будагчнаар ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй угсралтын контортоо 36 жил ажилласан. ... *******88 онд Д.******* бид хоёр цэргээс хамт халагдаж ирээд Булган аймгийн угсралтын конторын 7 дугаар бригадад Д.******* сантехникчээр, би шавар будагчнаар тус тус ажилд орж байсан. Д.******* нь угсралтын конторын 7 дугаар бригадад *******88-2000 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 2000 онд угсралтын контор олон компани болж салахад Д.******* аль компани руу орсныг би мэдэхгүй байна гэх,
Гэрч Ц.гийн: Ц. миний бие *******64 онд 17 настай байхдаа Булган аймгийн угсралтын конторт өрлөгчнөөр ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй угсралтын контортоо ажиллаж байгаад 2000 онд олон хүүхэдтэй учраас тэтгэвэртээ гарсан. угсралтын конторын 7 дугаар бригад шинээр байгуулагдаж *******88 онд илгээлтийн 40 гаруй хүн ажиллахаар ирж байсан. угсралтын конторын 7 дугаар бригадын дарга нь тухайн үед Дагвасамбуу гэж хүн байсан. Өрлөгчин Чагнаадорж бид 2 тухайн үед буюу *******88 онд илгээлтээр ирсэн 40 гаруй хүний халамжлан хүмүүжүүлэгчээр ажиллаж байлаа. Би угсралтын конторын 7 дугаар бригадын хэсгийн ахлагч хийдэг байсан. Д.******* нь *******88 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн угсралтын конторын 7 дугаар бригадад сантехникчээр ажилд орж байсан. Намайг тэтгэвэртээ гарах хүртэл буюу *******88-2000 он хүртэл Д.******* нь угсралтын конторын 7 дугаар бригадад тасралтгүй ажиллаж л байсан. Д.******* ч мөн *******88 оны илгээлтээр ирж ажиллаж байсан. Намайг тэтгэвэртээ гарах хүртэл манай бригад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Д.******* угсралтын конторын 7 дугаар бригадад *******88-2000 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ын Булган аймгийн угсралтын конторт *******88 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс *******91 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА