| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0996/З |
| Дугаар | 128/ШШ2024/1066 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2024/1066
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.*******ээс, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтийн шаардлагадаа: Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн Б.*******т холбогдох №0877718 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэжээ.
Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр дүгнэлтийг хүлээн авч танилцлаа.
Тус дүгнэлтэд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан Б.******* иргэн Б.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.*******т 0877718 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэсэн байна.
Иймд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.******* би цаашид алдаа, дутагдал гаргахгүй анхаарч ажиллана. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.*******ээс, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.*******т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт гаргасан.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.*******ээс, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.*******т холбогдуулан гаргасан Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Б.*******ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн иргэн Б.*******т холбогдох №0877718 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.БАТБААТАР