| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00057/И |
| Дугаар | 304/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 304/ШШ2025/00118
Хариуцагчийн зөвшөөрөл, зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын ******* 2 дугаар багийн 2 дугаар гудамж, 319 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /ИБД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамж, 430 тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /ИБД:*******/,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 4 дүгээр гудамж, 430 тоотод оршин суух ******* овогт ын д /ИБД:/ нарт холбогдох
нийт 6,690,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний хүү Б. нь 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 17 цагийн үед Ц.т зодуулан нүүрний гурван яс хугарч хүндэвтэр гэмтэл авсан. 2024 оны 12 сарын 17 нд хамрын хагалгаанд орсон. Миний хүү Б. эрүүл мэнд сэтгэл зүйгээр хохирсон. Асран хамгаалагч миний бие санхүү, сэтгэл санаагаар давхар хохирсон. Эрүүгийн 2415000000164 дугаартай хэрэгт өсвөр насны Ц.ыг насанд хүрээгүй хэмээн хэргийг хаасан Гэвч эцэг эхийнх нь зүгээс миний хүүгийн эрүүл мэндийн хохирол, миний санхүүгийн хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжлэл гаргаж байна. НӨАТ-н баримттай 2,080,550 төгрөг, миний чөлөө авсан хугацааны цалин 814,800 төгрөг, данснаас гарсан зардал 795,305 төгрөг, миний хүүгийн эрүүл мэнд сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг, нийт 6,690,655 төгрөг иргэн М.д, Д.******* нараас нэхэмжилж байна. ... гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний хүү Ц. нь Б.ын биед хохирол учруулсныг хүлээн зөвшөөрч байна. Ээж М.дтай нэхэмжилсэн үнийн дүнг хувааж төлнө гэжээ.
Хариуцагч М.д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.д нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч М.д нэхэмжилсэн 6,690,655 төгрөгөөс тал хувийг буюу 3,345,328 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 345,328 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгч Б.*******т хариуцагч М.д би дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрч байна. Хариуцагч М.д нь төлбөрийг тухай бүрт нь нэхэмжлэгч Б.*******ийн Хаан банкны 5270647768 тоот дансаар шилжүүлэх болно. Энэхүү эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч хариуцагч бид сайн дурын үндсэн дээр байгуулж байгаа болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.д, Д.******* нараас 6,690,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* 6,690,655 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын тал хувь болох 3,345,328 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн бол хариуцагч М.д 3,345,328 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 345,328 төгрөгөөр 7 хувааж төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М.д хариуцагчийн дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 61,600 төгрөгийг, хариуцагч М.даас 61,600 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.д, Д.******* нарт холбогдох 6,690,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.д тал хувийг буюу 3,345,328 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 345,328 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******ийн ХААН банкны 5270647768 тоот дансанд төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Б.******* хариуцагч М.дын дээрх хуваариар төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.д, Д.******* нарт холбогдох 6,690,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.******* тал хувийг буюу 3,345,328 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 61,600 төгрөгийг, хариуцагч М.даас 30,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан хариуцагч М.д, Д.******* нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА