| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00067/И |
| Дугаар | 304/ШШ2025/00119 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 304/ШШ2025/00119
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн *******-******* сумын *******цагаан 13 дугаар баг, ДЦС-26 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг *******бүрэн 1 дүгээр гудамж 110 дугаар байр, 05 тоотод оршин суух, овогт гийн д холбогдох,
Байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг *******бүрэн гудамж, 110 дугаар байрны 05 тоот Ү- дугаарт үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч учир тус байранд хууль бусаар амьдарч байгаа Э.д удаа дараа байр чөлөөлж өгөх шаардлагыг тавьсан ч үл тоомсорлож хэл амаар доромжилж би энэ байрыг худалдаж авсан гэх мэт ойлгомжгүй тайлбар тавьж хэрүүл маргаан дэгдээж байдаг тул албадан чөлөөлүүлэх хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* би Э.ыг Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг *******бүрэн 1 гудамж, 110 дугаар байрны 05 тоотоос албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Нэхэмжлэгч Х.*******ийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нотлох баримт гаргуулах тухай, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хэрэг нэгтэх тухай хүсэлтүүдийг тус тус шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсантай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэх шаардлагагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.д холбогдох байрнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА