Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 304/ШШ2025/00120

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: У******* хот, *******ын талбай 5, ******* банкны төв байранд байрлах ******* банк ХК /Хувийн хэргийн дугаар:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын Цахт 5 дугаар баг ******* *******той 3 дугаар гудамжны 6 тоотод оршин суух ******* овогт ийн - /ИБД:/-д холбогдох

 

Үндсэн зээлийн төлбөр 3,014,268.17 төгрөг, хүү 273,530.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,387.24 төгрөг, нийт 3,302,268.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б.- нь ЗГ-К001121671-2024/01/21 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 152 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,302,268.17 төгрөг, r2xuGJiXxx тоот гэрээний үүрэгт 43,004.18 төгрөг нийт 3,345,272.35 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.-д холбогдуулан нийт 3,302,268.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.- нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээлийн төлбөр 3,014,268.17 төгрөг, хүү 273,530.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,387.24 төгрөг, нийт 3,302,268.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,474 төгрөгөөс 34,237 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.-эс 34,237 төгрөгийг, улсын орлогоос 34,237 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 3,014,268.17 төгрөг, хүү 273,530.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,387.24 төгрөг, нийт 3,302,268.17 /гурван сая гурван зуун хоёр мянга хоёр зуун жаран найман төгрөг арван долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.- хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,474 төгрөгөөс 34,237 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.-эс 34,237 төгрөгийг, улсын орлогоос 34,237 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.- сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА