Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 304/ШШ2025/00121

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн ******* ******* ******* 1 дүгээр гудамж, 119 тоотод байрлах ******* ******* ХК /Хувийн хэргийн дугаар: *******/, /РД:*******/-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймгийн ******* сумын ******* 2 дугаар багт оршин суух овогт ын  /ИБД:/-д холбогдох

Нийт 11,876,616.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд 1310087044 дугаартай цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,796,446.01 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаарх хүү 1,045,557.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,612.93 төгрөг, нийт 11,876,616.41 төгрөгийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.аас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... ******* *******наас нэхэмжилж байгаа 11,876,616.41 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбар нь хариуцагч Б.ад холбогдуулан нийт 11,876,616.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 10,796,446.01 төгрөг, хүү 1,045,557.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,612.93 төгрөг, нийт 11,876,616.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Б.ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

******* ******* ХК-ийн гүйцэтгэх захирал Г.аас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр салбар, тооцооны төвийн захирал болон түүний эзгүйд орлон ажиллаж байгаа ажилтанд олгосон итгэмжлэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхийг олгосон байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,976 төгрөгөөс 102,488 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.аас 102,488 төгрөгийг, улсын орлогоос 102,488 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 10,796,446.01 төгрөг, хүү 1,045,557.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,612.93 төгрөг, нийт 11,876,616.41 /ар******* нэгэн сая найман зуун далан зургаан мянга зургаан зуун ар******* зургаан төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,976 төгрөгөөс 102,488 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.аас 102,488 төгрөгийг, улсын орлогоос 102,488 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Булган салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА