Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 22ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Х.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* сумын үндсэн иргэн. Аав, ээж минь малчин байсан тул би 1984 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарч ажилласан. Ингээд 1991 онд нэгдэл тарахад эцэг, эх бид малаа хувьчилж авч байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр нэгдэл тарах үед алга болсон, намайг ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байна. Иймд Х.******* намайг 1984 оны 07 дугаар сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 30-ыг дуустал ******* сумын ******* жил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/38 тоот, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/386 тоот албан бичгүүд, Х.*******ийн цалин хөлсний тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын ******* жил нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 2/5 дугаар “Хөрөнгө зарах тухай” тогтоол, ******* жил нэгдлийн Бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 сарын 01-ний өдрийн 01 дугаар “Гишүүн батлах тухай” тогтоолуудын хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Х.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Х.******* нь ажиллаж байх үеийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, шийдвэрүүд нь архивт хадгалагдаж үлдээгүй, хөдөлмөрийн дэвтэр нь нэгдэл тарах үед алга болсон гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/386 тоот албан бичиг, түүний хавсралт болох Х.*******ийн нэгдэлд ажиллаж байх үеийн цалин хөлсний тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын ******* жил нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 2/5 дугаар “Хөрөнгө зарах тухай”, ******* жил нэгдлийн Бүх гишүүдийн хурлын 1991 оны 11 сарын 01-ний өдрийн 01 дугаар “Гишүүн батлах тухай” тогтоолуудын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч *******ийн ******* /*******/ нь 1984 оны 07 дугаар сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 30-ыг дуустал Дорнод аймгийн ******* сумын ******* жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийг 1984 оны 07 дугаар сарын 01-ээс 1991 оны 11 дүгээр сарын 30-ыг дуустал Дорнод аймгийн ******* сумын ******* жил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ