Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00258

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: *******тэй хамтын амьдралтай байгаа болохоо, мөн малчнаар ажиллаж байгаа болохоо тус тус тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд *******тэй хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь нөхөр *******тэй 2002 оноос хамт амьдарсан бөгөөд бидний дундаас 2007 онд *******, 2012 онд хүү ******* нар төрсөн. Миний бие малчнаар тэтгэвэрт гарах гэтэл нөхөртэйгээ гэрлэлтийн баталгаагүй бол хамт амьдарч байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд намайг гийн тэй 2002 оноос хойш хамт амьдарч байгаа болохыг, мөн өнөөдрийг хүртэл хугацаанд нөхөр *******ийн хамт ******* сумын 3 дугаар багт мал сүргээ эрхлэн өсгөж маллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү.

Би шүүхэд нөхөр *******тэй 2002 оноос эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохоо, мал маллан амьдарч байгаа болохоо тус тус тогтоолгохоор хандсан. Ингэснээр миний бие малчнаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн болон *******ийн иргэний үнэмлэхийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Архивын тасгийн малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тодорхойлолт,  гэрэл зургууд зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь “*******тэй хамтын амьдралтай байгаа болохоо, мөн малчнаар ажиллаж байгаа болохоо тус тус тогтоолгох тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч Б.******* нь малчнаар ажиллан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн гэж өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл нөхөр *******тэй гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас түүнтэй хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгохоос өөрөөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /*******/ нь овогт гийн //-тэй иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2002 оноос өнөөдрийг хүртэл Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт мал маллан хамт амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичгийн баримтууд болох:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2. *******ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

3. Б.*******, ******* нарын дундаас төрсөн хүүхдүүд болох *******, ******* нарын , дугаартай төрсний гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,  

4. Дорнод аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа,

5. Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот “...Б.******* нь 2002 оноос тус багийн иргэн *******тэй хамтран амьдарсан бөгөөд 2007 онд охин *******, 2012 онд хүү ******* төрсөн. Б.*******, ******* нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,

6. Гэр бүлийн фото зургууд болон гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг *******тэй 2002 оноос өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /*******/ нь 2002 оноос өнөөдрийг хүртэл овогт гийн //-тэй хамтын амьдралтай байгаа болохыг, мөн 2002 оноос өнөөдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаа болохыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ