Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00197

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2025/00197

Улаанбаатар хот

 

 

2025 03 17 103/ШШ2025/00197

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, ******* *******ны ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ... дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,594,641,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* *******ны ******* ******* нь З.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,594,641,77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* *******ны ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлийн гэрээний 3.1 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Зээлдэгч буюу иргэн ******* нь зээлийн гэрээний Хавсралт №1-д заасан хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож өнөөдрийн байдлаар цалингийн зээл 76 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа заан хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул З.******* холбогдуулж дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд *******аас үндсэн зээл 30,629,014,65 төгрөг, хүү 956,632,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,994,88 төгрөг нийт 31,594,641,77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******ны ******* *******аас надад холбогдуулан 31,594,641,77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 6,394,433,20 төгрөгийг 2025.03.07-ны өдөр төлсөн, үлдэх 25,196,198,57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,594,641,77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 6,394,433,20 төгрөгийг төлсөн, үлдэх 25,196,198,57 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* *******ны ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 31,594,641,77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6,394,433,20 төгрөгийг төлсөн, үлдэх 25,196,198,57 төгрөг /хорин таван сая, нэг зуун ерин зуун зургаан мянга, нэг зуун ерин найман төгрөг, тавин долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 157,961 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 157,961 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны ******* *******т олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ