Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00208

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2025/00208

Улаанбаатар хот

 

 

 

2025 03 13 103/ШШ2025/00208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ... онд төрсөн, Багануур дүүргийн .дугаар хороо, ......дугаар гудамжны ....... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* овогтой ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:*******

Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* нь П.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.******* нь 2018 онд ******* овогтой анх танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр охин төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах болсноос хойш охин П. нь миний асрамжинд өсч торниж байна. Одоо охиндоо П.*******аас тэтгэлэг гаргуулах гэхэд утсаар ярьж холбогддог боловч өөрийн гэрийн хаягийг хэлдэггүй би хайгаад олохгүй байна. Иймд П.*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа түл эрэн сурвалжилж өгнө үү. Бид Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн ...дугаар хороо .. дүгээр байрны ..тоотод амьдарч байсан. Одоо эндээ байдаг үгүйг мэдэхгүй. Охинтойгоо утсаар яриад холбоотой байдаг, зун болохоор ээж аав нь охиныг аваад явдаг. Ээж нь гэж хүн байгаа. Утас нь ,,,,,,,7017, аймгийн суманд мал малладаг. нь ,,,,,,71727 дугаарын гар утас хэрэглэдэг гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Энх өрх Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч******* нь хариуцагч ******* овогтой холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч түүний оршин суух хаягийг мэдэхгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

******* овогтой Пүрэвдаваа нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ******* овогтой Пүрэвдаваа нь ,,,,,,,,,,910 гэсэн регистрийн дугаартай, ,,,,,,,,727 дугаарын гар утас хэрэглэдэг, ээж нь 80997017 дугаарын гар утас хэрэглэдэг, аймгийн суманд мал малладаг болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* овогтой ******* /,,,,,,,,,,,,,910/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Хариуцагч нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч*******д анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ