| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00318/И |
| Дугаар | 309/ШШ2025/00288 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 309/ШШ2025/00288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.*******э /цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хариуцагч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.*******э нь хариуцагч Т.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би Т.*******тэй 2016 онд танилцан хамт амьдарч, 2018 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 08 сарын 03-нд хүү *******, 2021 оны 02 сарын 10-нд хүү ******* нар маань төрсөн. Бид болж бүтэхээрээ сайхан амьдарч байсан боловч ялимгүй зүйлээс маргалдан, таарч тохирохгүй болж ирсэн. Залуучууд Солонгос улс руу явж ажил хийн амьдрал ахуйгаа дээшлүүлж байх тул явж ажиллах шийдвэр гаргахад дэмжсэн атлаа араас хэрүүл маргаан үүсгэж, бас зан ааш нь өөрчлөгдөж, янз бүрийн зүйл сонсогдож бидний харилцаа бүрэн хөндийрч эхэлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хэрэглээний зүйлийг нь хариуцаж байх болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.
Шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагаа дэмжиж байна. Хүүхдүүд ээж дээрээ байдаг. Цаашид ч ээж дээрээ байхад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч Т.******* хариу тайлбартаа: Би Т.*******этэй 2016 онд танилцан, 2018 онд гэр бүл болж, 2018 онд хүү *******, 2021 онд хүү ******* нарыг төрүүлсэн. Т.*******э 2022 онд ажил хийхээр Солонгос улс руу явсан бөгөөд очоод өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон байна. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү. Би яаралтай гадаад улс руу явах ажилтай болсон тул яаралтай шийдвэрлэж өгнө үү.
Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон гэрлэлтийн гэрчилгээ, хүү Х.*******, Х.******* нарын төрсний гэрчилгээ зэрэг баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 309/ШЗ2025/00588 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд цахимаар оролцох болон өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчлалд гаргасан өргөдөл, Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ЭТ2025/00112 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь хариу тайлбараас өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******э нь хариуцагч Т.*******т холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээ болон хүү Х.*******, Х.******* нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ЭТ2025/00112 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Т.*******э, Т.******* нар нь 2016 онд танилцан хамт амьдарч, гэрлэлтээ 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд 2022 он хүртэл хамт амьдарч, үүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна.
- Хамт амьдарч байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү Х.*******, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Х.******* нар төржээ.
- Нэхэмжлэгч Т.*******э нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч “...талууд эвлэрэх талаар санал нэгдээгүй” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.
Гэрлэгчид нь хоорондын үл ойлголцлын улмаас 2022 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа шалтгаанаар цаашид хамт амьдрах боломжгүй талаар тайлбарлаж байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Т.*******э нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Х.*******, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.******* нарыг ээжийнх нь асрамжид үлдээх талаар нэхэмжлэлдээ дурдаж, мөн шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Т.******* нь хүүхдүүд өөрийнх нь асрамжид байгаа, цаашид ч өөрийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг үндэслэн хүү Х.*******, Х.******* нарыг эх Т.*******ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эх Т.*******, эцэг Т.*******э нарт даалгах нь зүйтэй.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******эд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт *******ын *******э //, овогт *******ийн ******* // нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Х.******* //, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Х.******* // нарыг эх Т.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдсэн болохыг дурдаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байхыг эх Т.*******, эцэг Т.*******э нарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******эд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхнаранд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ