| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00208/И |
| Дугаар | 103/ШШ2025/00215 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00215
| 2025 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00215 | Улаанбаатар хот |
2025 03 14 103/ШШ2025/00215
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ... дүгээр хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,310,901,81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ******* банктай ЗГ-КС00094480-2024/09/09 тоот дижитал зээлийн гэрээ байгуулан 3,220,000 төгрөгийн дижитал зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч ******* нь ЗГ-ЯС00094480-2024/09/09 тоот дижитал зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 100 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,310,901.81 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 67,925 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* салбараас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 3,310,901.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.03.25-ны өдрөөс 08.25-ны өдрийг хүртэл хугацаанд сард 520,986,988 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа.Төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,310,901,81 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 3,310,901,81 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-нд 520,986,988 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,924 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 33,962 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******оос 33,962 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ