Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00216

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00216

Улаанбаатар хот

 

 

 

2025 03 14 103/ШШ2025/00216

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, ..............  ........... тоотод байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ,,,,,,,,,,дүгээр гудамжны ,,,,,,,,,,,, тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,517,889,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,517,889,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/53211637 тоот зээлийн гэрээ байгуулж 19,997,566,85 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугаацаатай, цалингийн зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/53211637 тоот барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 682,501,09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 670,699,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 532,70 төгрөг нийт 1,353,732,99 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд үндсэн зээлийн төлбөр 19,557,498,91 төгрөг, зээлийн хүү 3,766,084,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194,305,98 төгрөг, нийт 23,517,889,39 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХК-иас надад холбогдуулан нэхэмжилсэн 23,517,889,39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,517,889,39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,517,889,39 төгрөг /хорин гурван сая, таван зуун арван долоон мянга, найман зуун наян есөн төгрөг, гучин есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 137,769 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******ээс 137,769 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ