Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00214

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00214

Улаанбаатар хот

 

2025 03 14 103/ШШ2025/00214

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүл офисс, Сөүлийн гудамж-25 тоотод байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг, .. дугаар хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суух, ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,703,083,68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-ийн Хан-уул Их монгол тооцооны төвтэй 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ/202147014580 тоот зээлийн гэрээ байгуулж 8,200,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугаацаатай, цалингийн зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/202147014580 тоот барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 2,348,645,32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 888,964,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,565,27 төгрөг нийт 3,240,175,20 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд үндсэн зээлийн төлбөр 5,851,354,68 төгрөг, зээлийн хүү 2,487,795,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 338,933,14 төгрөг, нийт 8,678,083,68 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой миний бие 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр БГХ/202147014580 тоот зээлийн гэрээ байгуулж 8,200,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй зээл авсан болно. Тус зээлээ хувийн төлөлт хийн явж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийм учир шалтгааны улмаас зээлийн гэрээгээ зөрчин өр төлбөрөө цаг тухайд нь барагдуулахгүй хугацаа хэтэрсэн үйлдэлдээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. Иймд ******* ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 8,678,083,68 төгрөгийн зээлийг төлж барагдуулахад маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овгийн ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 8,703,083,68 төгрөг /найман сая, долоон зуун гурван мянга, наян гурван төгрөг, жаран найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 77,099 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******оос 77,099 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ