Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0002

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* ХХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.*******өөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А******* ХХК 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК болон ТТЗ/20240103091/02/01 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт оролцож байна. Уг хэрэгт авагдсан материалуудад үндэслэн А******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. А******* ХХК-иас ******* ХХК, ******* ХХК-ийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ******* ХХК-иас зарласан ТТЗ/20240103091/02/01 дугаар бүхий ******* өртөөний кейтрингийн үйлчилгээ үзүүлэх тендерийн Багц 2 болох ******* өртөөний кейтрингийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцон шалгарсан ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгосон ******* ХХК-ийн Үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2449 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах,

******* ХХК-иас зарласан ТТЗ/20240103091/02/01 дугаар бүхий ******* өртөөний кейтрингийн үйлчилгээ үзүүлэх тендерийн Багц 2 болох ******* өртөөний кейтрингийн үйлчилгээ үзүүлэх тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28-р зүйлд заасны дагуу дахин зарлахыг даалгах,

Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарбын 21-ний өдрийн Гомдол хянасан тухай 03/8616 тоот албан мэдэгдлийн хэрэгжүүлэхийг ******* ХХК, ******* ХХК-ийн Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3. Уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан бөгөөд Ч.******* нь нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан А******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК, ******* ХХК-ийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР