| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01151/И |
| Дугаар | 309/ШШ2025/00012 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00012
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2025/00012 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “Ашид капитал *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 336,688 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ашид капитал *******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.Зоригтбаатараас 7102019417 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 331,688 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 336,688 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Тэнгис шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ашид капитал *******” ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Өмнө нь тухайн маргаантай холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ашид капитал *******” ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 336,688 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Ашид капитал *******” ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэгт 336,688 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,753 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 5,376.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ашид капитал *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА