| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2025/00014/И |
| Дугаар | 309/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00013
| 2025 оны 01 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2025/00013 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,739,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” *******-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр тус *******тай 2010106363 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18,170,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 605,666.66 төгрөг, зээлийн хүү 492,434.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,098.76 төгрөг төлсөн. Ц.******* нь 2024 оны 08 сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,564,333 төгрөг, хүү 1,162,538 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,254 төгрөг, нийт 18,739,125 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...Хариуцагч Ц.******* болон нэхэмжлэгч “******* *******” *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар нар нь дараах нөхцлийг харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байгаа болно. Үүнд:
А. Хариуцагч Ц.******* нь зээлийн төлбөрийн үлдэгдэл 18,739,125 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,561,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,568,125 төгрөгөөр тогтмол төлөх,
Б. Зээлийн төлбөрийг ******* *******ны 100260000045 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь “Ц.******* /РД:ЖК03322314/ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх,
В. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус дутуу хийгдсэн тохиолдолд “******* *******” *******-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 18,739,125 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 18,739,125 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 11 сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,561,000 төгрөгөөр, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,568,125 төгрөгөөр төлөх, зээлийн төлбөрийг ******* *******ны 100260000045 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь “Ц.******* /РД:ЖК03322314/ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус дутуу хийгдсэн тохиолдолд “******* *******” *******-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар тусгаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт 18,739,125 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг дуусталх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,561,000 төгрөгөөр тогтмол төлөх, зээлийн төлбөрийг ******* *******ны 100260000045 тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь “Ц.******* /РД:ЖК03322314/ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа 99018106 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус дутуу хийгдсэн тохиолдолд “******* *******” *******-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,646 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 125,823 төгрөг, хариуцагч Ц.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 125,823 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА