| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01086/И |
| Дугаар | 309/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2025/00030
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 309/ШШ2025/00030 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,
Нэхэмжлэгч: ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Үрчлэлт хийгдсэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 1999 оны 12 сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд намайг *******.Батнасан нь төрүүлсэн. Миний төрсний бүртгэл дээр эцэг Долгорын *******дамсүрэн, эх Уртнасан гэж бүртгэгдсэн бөгөөд эдгээр хүмүүс нь миний өвөө, эмээ болно. Одоо Гурванзагал сумын ЗДТГ-аас 1999-2000 оны үрчлэлтийн бүртгэлээс *******.******* намайг үрчилсэн талаар баримт гарахгүй байгаа ба иргэний бүртгэлээс төрсний бүртгэлийн лавлагаа авахад эхийн мэдээлэл хэсэг дээр *******.Батнасан гэсэн мэдээлэл гарч ирээд, миний мэдээлэл хэсэгт ******* ******* гэж гарч ирээд байгаа юм. Миний бүх бичиг баримтууд бүгд ******* ******* гэж миний өвөөгөөр овогтой байгаа. Өвөө, эмээ хоёр минь хоёулаа нас барсан бөгөөд миний хувьд энэ хоёр хүнээр овоглож ирсэн, бүх бичиг баримтууд минь өвөөгөөрөө овогтой учраас үрчлэлтийн бүртгэлийг тогтоолгож, албан ёсоор ямар нэгэн асуудалгүй овогтой байхыг хүсч байгаа юм. Мөн эмээгээс маань надад гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өвлөгдөж, энэ газрыг өөрийн нэр дээр авах гэсэн боловч миний лавлагаа гарахгүйн улмаас асуудал бас үүссэн болно. ...Иймд *******дамсүрэн нь ******* намайг 1999 онд үрчлэн авсан, үрчлэлт хийгдсэн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******.Ганбат шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*******.******* нь үрчлэгдсэн болохоо тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлаггүй болсон учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******.******* нь өөрийн өвөө Д.*******дамсүрэнд 1999 онд үрчлэгдсэн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******.******* нь үрчлэлт хийгдсэн болохоо тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НАМУУНТУ*******А