Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00031

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2025/00031

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа би,

          Нэхэмжлэгч: “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ******* *******д холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,337,767.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г.******* нь ******* *******ны төв тооцооны төвөөс 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/202146261508 тоот ажлын байр дэмжих зээлийн гэрээ байгуулан 9,631,002.38 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 90 хоногоос дээш хугацаагаар зээл хугацаа хэтэрч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүг 19.8 хувь руу шилжүүлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрсэн тул *******наас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3, 6.4-т заасан хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй 500 хоногийн хугацаа хэтрээд байна. Иймд Г.*******гаас үндсэн зээл 2,589,472.82 төгрөг, зээлийн хүү 645,024.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,269.70 төгрөг, нотариатын төлбөр 7,000 төгрөг, нийт 3,337,767.2 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

          Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие “******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 3,337,767.2 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,337,767.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,337,767.2 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг  зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

 

          Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Г.******* нь зээлийн гэрээний үүрэгт 3,337,767.2 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,354  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 34,177 төгрөг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 34,177 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА