| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00183/И |
| Дугаар | 103/ШШ2025/00168 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2025/00168
| 2025 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2025/00168 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,493,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.*******-******* нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/521185** тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,242,795 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.*******-******* нь 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу 5,165,736 төгрийг буцаан төлсөн байна. Иймд Б.*******-*******эс үндсэн зээлийн үлдэгдэл 6,730,439 төгрөг, хүү 728,646 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,484 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг нийт 7,493,069 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Б.*******-******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,493,069 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 625,000 төгрөг,
- 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 618,069 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Б.*******-******* гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******-******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,493,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******-******* нь 7,493,069 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 625,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 618,069 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 67,419 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 67,419 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ