Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00174

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2025/00174

*******баатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* хэлтсийн хүсэлттэй,

Гуравдагч этгээд: 19** онд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсрлтой, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо, ******* *******, хөдөө хэсэг оршин суух ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.*******,

Гуравдагч этгээд: Х.*******, түүний эхнэр Т.*******-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.******* нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, орчиндоо айдас төрүүлэн бүлэг бөөгнөрөл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамрагдуулж өгнө үү гэжээ.

1.Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Х.******* байнга архи уудаг, 2025 он гараад 2 удаа зөрчил гаргаж, Эрүүгийн шүүхээр зөрчлийн арга хэмжээ авагдсан. Архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай байх тул хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

2.Гуравдагч этгээд Х.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би дахин архи уухгүй ээ. Манай эхнэр гэрт байхаар ажил хий мөнгө ол гээд загнаад байдаг болохоор Наран руу ажил хайж ирээд найзуудтайгаа уулзаад архи уучихдаг. Одоо цагаан сар болох гэж байгаа учир 3 хүүхэдтэйгээ цагаан сараа гаргамаар байна гэв.

3.Эхнэр Х.*******- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Х.******* байнга архи ууж хүүхдүүдээ айлгадаг өсвөр насны 2 охинтой, хүүхдүүд маань аавыгаа согтуу байхад айдаг болсон. Мөн согтуу үедээ өөрийгөө хутгална, намайг хутга барьж айлгаж байсан. Архи уухгүй гэдэг нь худлаа, архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэв.

4.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь шүүхэд: Багануур дүүргийн ******* хэлтсийн М.*******ид олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, Багануур дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, Х.*******ын эхнэр Т.*******- хүсэлт, Х.******* асууж авсан тайлбар, илтгэх хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрүүд зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн Х.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ******* байгууллага нь Х.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Х.******* нь архи уун согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ гэр бүлдээ болон орчин тойрондоо түгшүүр төрүүлж, нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архины хамааралтай болсон, архи уусан үедээ унаж татдаг, өөрийгөө эрсдэлд оруулах магадлалтай болох нь архинд донтох өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, түүний эхнэр Т.*******- шүүх хуралдаанд өгсөн Х.******* нь архи хэтрүүлэн хэрэглэж өөрийн амь нас бусдыг эрсдэлд оруулах гээд байгаа тул архины эмчилгээнд хамруулж өгнө үү. Архи уусан үедээ хүүхдүүдээ айлгаж, надруу хутга барьж агсам согтуу тавьдаг гэсэн тайлбар, хүсэлт гаргагчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Х.*******ын архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлтийг эмч нарын бүрэлдэхүүнтэй, эрх бүхий комисс гаргасан, Х.******* нь байнга архидан согтуурч мансуурдаг, унаж татдаг өвчтэй нь өөртөө болон бусдад ямар нэгэн байдлаар аюул учруулж болзошгүй, сайн дураараа архины эмчилгээнд хамрагдах хүсэлгүй байгаа зэргийг харгалзан архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* овогт ******* ******* /РД:УП********/ албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар ******* ******* албадан эмчлэх хугацаа нь эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

3.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар Х.******* албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Х.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн дэслэгч М.*******ид үүрэг болгосугай.

5.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

7.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ