Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00248

 

 

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00248

Х аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Т- банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.М-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт 24,651,786.19 (хорин дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуун наян зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00141/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т- банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ө.М- нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дугаар №*** тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 22,700,000.00 (хорин хоёр сая долоон зуун мянган төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цахим цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч зээлийн төлбөрийг огт төлөөгүй 100 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,805,078.30 төгрөг, үндсэн зээлийн өр 2.576,523.42 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,270,184.47 төгрөг, нийт 24,651,786.19 төгрөгийг зээлдэгч Ө.М-ас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ө.М- нь Т- банк ХК аас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22,700,000 төгрөгийн цалингийн зээлийг 30 сарын хугацаатай,1,5 хувийн хүүтэйгээр цахимаар авсан. Тэгээд би графикийн дагуу зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүргэсэн нь үнэн.

Иймд Т- банк ХК аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 20,805,078.30 төгрөг, үндсэн зээлийн өр 2,576,523.42 төгрө, үндсэн хүүгийн төлбөр 1,270,184.74 төгрөг, нийт 24,651,786.19 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т- банк хувьцаат компани нь хариуцагч Ө.М-д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 24,651,786.19 ( хорин дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуун наян зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.М- нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний үүрэгт 24,651,786.19 (хорин дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуун наян зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв

.

Нэхэмжлэгч Т- банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,209 ( хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун ес) төгрөгөөс 140,604.5 (нэг зуун дөчин мянга зургаан зуун дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140,604.5 (нэг зуун дөчин мянга зургаан зуун дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.М-ас 281,209 ( хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун ес) төгрөгийн тал хувь болох 140,604.5 (нэг зуун дөчин мянга зургаан зуун дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т- банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.М-д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт 24,651,786.19 ( хорин дөрвөн сая зургаан зуун тавин нэгэн мянга долоон зуун наян зургаан төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ө.М- нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгч Т- банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,209 ( хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун ес) төгрөгөөс 140,604.5 (нэг зуун дөчин мянга зургаан зуун дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 140,604.5 (нэг зуун дөчин мянга зургаан зуун дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.М-ас 281,209 ( хоёр зуун наян нэгэн мянга хоёр зуун ес) төгрөгийн тал хувь болох 140,604.5 (нэг зуун дөчин мянга зургаан зуун дөрвөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА