| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00201/И |
| Дугаар | 320/ШШ2025/00249 |
| Огноо | 2025-02-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00249
| 2025 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00249 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: И банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Х-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 10,191,695.28 (арван сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн таван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00201/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Жа овогтой Х нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *** зээлийн дансны дугаартай дугаартай 2,000, 000 төгрөг /төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.55% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан банкны / *** / тоот дансанд олгосон бөгөөд 2025 сны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,834,581.82 /нэг сая найман зуун гучин дөрвөн мянга таван зуун наян нэгэн төгрөг наян хоёр мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 473,201.47 / дөрвөн зуун далан гурван мянга хоёр зуун нэг төгрөг дөчин долоон мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 14,979.72 /арван дөрвөн мянга есөн зуун далан есөн төгрөг далан хоёр мөнгө /, нийт 2,322,763.01 /хоёр сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун жаран гурван төгрөг нэг мөнгө / төгрөг,
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 1,005,000.00 төгрөг / төгрөгийн зээлийг 12 сарын хугацаашй, сарын 3.55% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** / тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 934,614.71 /есөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун арван дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө /, шимтгэл: 0.00, үндсэн хүү 258,522.11 /хоёр зуун тавин найман мянга таван зуун хорин хоёр төгрөг арван нэгэн мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 12,870.59 /арван хоёр мянга найман зуун далан төгрөг тавин есөн мөнгө /, нийт 1,206,007.41 /нэг сая хоёр зуун зургаан мянга долоон төгрөг дөчин нэгэн мөнгө / төгрөг,
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *** зээлийн дансны дугаартай 245,000.00 төгрөг /төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0% хувийн хүүтэй, 0 хувийн шимтгэлтэй /хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн 3.5% хүү тооцохоор/, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн *** тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 204,100.00 /хоёр зуун дөрвөн мянга нэг зуун төгрөг/, шимтгэл 0.00, үндсэн хүү 18,318.68 /арван найман мянга гурван зуун арван найман төгрөг жаран найман мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 2,257.37 /хоёр мянга хоёр зуун тавин долоон төгрөг гучин долоон мөнгө /, нийт 224,676.05 /хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун далан зургаан төгрөг таван мөнгө / төгрөг,
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөг / төгрөгийн зээлийг 7 сарын хугацаатай, сарын 3.55% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 439,805.27 /дөрвөн зуун гучин есөн мянга найман зуун таван төгрөг хорин долоон мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 90,342.02 /ерөн мянга гурван зуун дөчин хоёр төгрөг хоёр мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 6,859.08 /зургаан мянга найман зуун тавин есөн төгрөг найман мөнгө /, нийт 537,006.37 /таван зуун гучин долоон мянга зургаан төгрөг гучин долоон мөнгө / төгрөг,
2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 1,000,000.00 төгрөг /төгрөгийн зээлийг 8 сарын хугацаатай, сарын 3.55% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Голомт банк / ***/ тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 999,998.60 /есөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн найман төгрөг жаран мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 228,755.84 /хоёр зуун хорин найман мянга долоон зуун тавин таван төгрөг наян дөрвөн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 14,400.72 /арван дөрвөн мянга дөрвөн зуун төгрөг далан хоёр мөнгө /, нийт 1,243,155.16 /нэг сая хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун тавин таван төгрөг арван зургаан мөнгө / төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 1,500,000.00 төгрөг/төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан /*** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 1,467,238.36 /нэг сая дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун гучин найман төгрөг гучин зургаан мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 370,935.10 /гурван зуун далан мянга есөн зуун гучин таван төгрөг арван мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 10,251.56 /арван мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг тавин зургаан мөнгө /, нийт 1,848,425.02 /нэг сая найман зуун дөчин найман мянга дөрвөн зуун хорин таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 11-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 500,000 төгрөг /төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** / тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 499,999.20 /дөрвөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг хорин мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 63,912.22 /жаран гурван мянга есөн зуун арван хоёр төгрөг хорин хоёр мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 694.91 /зургаан зуун ерөн дөрвөн төгрөг ерөн нэгэн мөнгө /, нийт: 564,606.33 /таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун зургаан төгрөг гучин гурван мөнгө / төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 940,000.00 төгрөг /төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6% хувийн хүүтэй, 1 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 939,999.11 /есөн зуун гучин есөн мянга есөн зуун ерөн есөн тогрог ароан иогэн мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү: 172,444.76 /нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө /, нэмэгдүүлсэн хүү: 2,939.05 /хоёр мянга есөн зуун гучин есөн төгрөг таван мөнгө /, нийт 1,115,382.92 /нэг сая нэгзуун арван таван мянга гурван зуун наян хоёр төгрөг ерөн хоёр мөнгө / төгрөг, 2024
2024 оны 05 дугаар сарын 19-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 91,000.000 төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 72,799.39 /далан хоёр мянга долоон зуун ерөн есөн төгрөг гучин есөн мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 10,339.50 /арван мянга гурван зуун гучин есөн төгрөгтавин мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 1,493.49 /нэг мянга дөрвөн зуун ерөн гурван төгрөг дөчин есөн мөнгө /, нийт: 84,632.38 /наян дөрвөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг гучин найман мөнгө / төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 01-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 144,000.00 төгрөг /төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 115,198.41 /нэг зуун арван таван мянга нэг зуун ерөн найман төгрөг дөчин нэгэн мөнгө/, шимтгэл 0.00, үндсэн хүү 16,361.32 /арван зургаан мянга гурван зуун жаран нэгэн төгрөг гучин хоёр мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 2,363.31 /хоёр мянга гурван зуун жаран гурван төгрөг гучин нэгэн мөнгө /, нийт 133,923.04 /нэг зуун гучин гурван мянга есөн зуун хорин гурван төгрөг дөрвөн мөнгө / төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 01-ны өдөр *** зээлийн дансны дугаартай 150,000.00 төгрөг/ /төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 119,998.97 /нэг зуун арван есөн мянга есөн зуун ерөн найман төгрөг ерөн долоон мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 17,043.13 /арван долоон мянга дөчин гурван төгрөг арван гурван мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 2,461.79 /хоёр мянга дөрвөн зуун жаран нэгэн төгрөг далан есөн мөнгө /, нийт 139,503.89 /нэгзуун гучин есөн мянга таван зуун гурван төгрөг наян есөн мөнгө / төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 100,000.000 төгрөг / төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 79,999.08 /далан есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг найман мөнгө /, шимтгэл 0.00, үндсэн хүү 11,362.05 /арван нэгэн мянга гурван зуун жаран хоёр төгрөг таван мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 1,641.19 /нэг мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг арван есөн мөнгө /, нийт: 93,002.32 /ерөн гурван мянга хоёр төгрөг гучин хоёр мөнгө / төгрөг
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 250,000.00 төгрөг / төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 199,999.35 /нэг зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг гучин таван мөнгө /, шимтгэл 4,000.00 /дөрвөн мянган төгрөг/, үндсэн хүү 28,405.38 /хорин найман мянга дөрвөн зуун таван төгрөг гучин найман мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 4,103.01 /дөрвөн мянга нэг зуун гурван төгрөг нэг мөнгө / Нэмэгдүүлсэн хүү: 2,363.31 /хоёр мянга гурван зуун жаран гурван төгрөг гучин нэгэн мөнгө /, нийт 236,507.74 /хоёр зуун гучин зургаан мянга таван зуун долоон төгрөг далан дөрвөн мөнгө /
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 70,000.00 төгрөг / төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан / *** /тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 55,999.06 /тавин таван мянга есөн зуун ерөн есөн төгрөг зургаан мөнгө /, шимтгэл 1,200.00 /нэг мянга хоёр зуун төгрөг/, үндсэн хүү 7,953.39 /долоон мяша есөн зуун тавин гурван төгрөг гучин өсөн мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 1,148.83 /нэг мянга нэгзуун дөчин найман төгрөг наян гурван мөнгө /, нийт 66,301.28 /жаран зургаан мянга гурван зуун нэг төгрөг хорин найман мөнгө/ төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 330,000 төгрөг /төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4% хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн Хаан /***/ тоот дансанд олгосон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 296,999.03 / хоёр зуун ерөн зургаан мянга есөн зуун ерөн есөн төгрөг гурван мөнгө /, шимтгэл: 0.00, үндсэн хүү 60,538.97 /жаран мянга таван зуун гучин найман төгрөг ерөн долоон мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 9,764.36 /есөн мянга долоон зуун жаран дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө /, нийт 367,302.36 /гурван зуун жаран долоон мянга гурван зуун хоёр төгрөг гучин зургаан мөнгө / төгрөг болно.
Иймд зээлдэгч Ж.Х-оос үндсэн зээлийн төлбөрт 8,261,330.36 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,828,435.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,228.98 төгрөг, шимтгэл 5,200 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 10,191,695.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Х- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ж.Х- би И ББСБ ХХКаас нэхэмжилж үндсэн зээлийн төлбөр 8,261,330.30 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,828,435.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,228.98 төгрөг, шимтгэл 5,200 төгрөг, нотариатын зардал8,500 төгрөг, нийт 10,191,695.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ж.Х-д холбогдуулан Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 10,191,695.28 (арван сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн таван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Х- нь нэхэмжлэлийн шаардлага болох Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 10,191,695.28 (арван сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн таван төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч И банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,017.27 (нэг зуун далан найман мянга арван долоон төгрөг хорин долоон мөнгө) төгрөгөөс 89,008.6 ( наян есөн мянга найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 89,008.6 ( наян есөн мянга найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Х-гоос 178,017.27 (нэг зуун далан найман мянга арван долоон төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийн тал хувь болох 89,008.6 (наян есөн мянга найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар И банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Х-д холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 10,191,695.28 (арван сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн таван төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ж.Х- нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 10,191,695.28 (арван сая нэг зуун ерэн нэгэн мянга зургаан зуун ерэн таван төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч И банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,017.27 (нэг зуун далан найман мянга арван долоон төгрөг хорин долоон мөнгө) төгрөгөөс 89,008.6 ( наян есөн мянга найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 89,008.6 ( наян есөн мянга найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Х-гоос 178,017.27 (нэг зуун далан найман мянга арван долоон төгрөг хорин долоон мөнгө) төгрөгийн тал хувь болох 89,008.6 (наян есөн мянга найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА