Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00183

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00183

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчины ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,205,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Б.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,205,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* овогтой ******* нь ******* банктай ЗГ460513**** тоот зээлийн гэрээг дараах нөхцөлөөр байгуулж, зээлээр олгогдсон мөнгөн хөрөнгийг авч ашигласан ба 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЗГ460513*** тоот тэтгэвэрийн зээлийн гэрээг байгуулж 17,800,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ460513***** тоот тэтгэвэрийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж 3,660,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ЗГ460513****** тоот тэтгэвэрийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж 6,300,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ЗГ460513****** тоот тэтгэвэрийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулж 2,100,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Зээлдэгч Ж.******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нас барсан бөгөөд харилцагчийн ар гэр банкинд мэдэгдэх буюу №11018759**** тоот нас барсны гэрчилгээг авчирч өгснөөр зээлийн хүүг зогсоосон болно. Дээрх мөнгөн хөрөнгүүд өрхийн хэрэглээнд зарцуулагдсан, үүрэг дуусгавар болох үндэслэл тогтоогдохгүй бөгөөд зээлийн нэхэмжлэл шаардах өдөр буюу 2025 оны 02 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл төлбөр 19,556,260 төгрөг, үндсэн хүүний төлбөр 1,584,310 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 64,439 төгрөг нийт 21,205,009 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус мөнгөн хөрөнгийн зарцуулалт нь өрхийн хэрэглээнд зориулагдсан. Ж.******* нь 2023 онд зээл авснаасаа хойш Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 5 дугаар гудамжны 1 тоот гэртээ нас барах хүртэл нөхөр Б.******* хамт амьдарч байсан тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээлгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасны дагуу хууль ёсны өвлөгчөөр тогтоож, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.4, 520.5, 528 дугаар зүйлийн 528.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг мөн 263,976 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн 21,205,009 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б.******* нь ******* банкны Багануур салбарын нэхэмжилсэн 21,205,009 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 21,205,009 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 131,988 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 131,988 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ