Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00251

 

 

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00251

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Г- банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Бхолбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,908,464.45 ( дөрвөн сая есөн зуун найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 320/2025/00208/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г- банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О овогтой Б нь Г- банканд онлайнаар зээлийн хүсэлт гаргаж, зээлжих зэрэглэлээ судлуулсан. Улмаар энэхүү хүсэлтийн хүрээнд 2024 оны 8 сарын 26 -ны өдөр *** тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 5,000,000.00 (таван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 25 (хорин тав) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч О овогтой Б нь *** тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 23 өдрийн байдлаар 73 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 4,908,464.45 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч О овогтой Б-аас Г- банктай байгуулсан *** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 4,908,464.45 (дөрвөн сая есөн зуун найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г- банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч О.Б- би Г- банк ХК-аас нэхэмжилж буй буй үндсэн зээлийн төлбөр 4,628,609.96 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 277,321.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,532.68 төгрөг, нийт 4,908,464.45 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г- банк хувьцаат компани нь хариуцагч О.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 4,908,464.45 ( дөрвөн сая есөн зуун найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин таван мөнгө ) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 4,908,464.45 (дөрвөн сая есөн зуун найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г- банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,468 (ерэн гурван мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгөөс 46,734 (дөчин зургаан мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46,734 (дөчин зургаан мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б-аас 93,468 (ерэн гурван мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийн тал хувь болох 46,734 (дөчин зургаан мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г- банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 4,908,464.45 (дөрвөн сая есөн зуун найман мянга дөрвөн зуун жаран дөрвөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч О.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г- банк хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,468 (ерэн гурван мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгөөс 46,734 (дөчин зургаан мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46,734 (дөчин зургаан мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч О.Б-аас 93,468 (ерэн гурван мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийн тал хувь болох 46,734 (дөчин зургаан мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА