Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00203

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00203

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* банкны Багануур салбарын У.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь У.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Зээлдэгч ******* ******* (СФ8303****) болон хамтран үүрэг гүйцэтгэгч ******* ******* (НЧ8307****) нар нь ******* банкнаас 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 129008**** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийн өрхийн хэрэглээний зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй авсан. Зээлдэгчид нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээл болон хүүний төлбөрийг төлөлгүй банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.8, 4.10, 6.2 заалтуудыг зөрчсөн бөгөөд 129008**** тоот барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч тэдний оршин суугаа газар тодорхойгүй байна. Иймд зээлдэгч У.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч М.******* нарыг эрэн сурвалжлуулж, тэдний оршин суугаа газрыг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 129008**** дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

У.*******, М.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар, У.*******, М.******* нарын хооронд байгуулагдсан 129008**** дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах маягт, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нар нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. ******* ******* овогт ******* ******* /РД:СФ8303*****/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, 3 дугаар баг, Шар довын ** дугаар гудамжны *** тоот хаягт амьдарч байсан, 9989*** дугаарын гар утастай, *******************.com гэх цахим хаягтай, ******* овогт ******* ******* /РД:НЧ8307****/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн ** дүгээр хороо, хөдөө хэсэгт амьдарч байсан, 9985**** дугаарын гар утастай, хамгийн сүүлд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотыг түрээслэн амьдарч байгаад Испани улс руу явсан гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД:СФ8303****/, ******* овогт ******* ******* /РД:НЧ8307****/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах, тэдний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.У.*******, М.******* нар нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Хаан банкны Багануур салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.У.*******, М.******* нарыг хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ