Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 0055

 

 

 

 

 

 

Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.А

Шүүгдэгч                                           П.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.М, Д.О

Нарийн бичгийн дарга                 Д.Ундрах нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлоор Б.М, П.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овгийн Б-н М,

 

Т овгийн П-н Б,

 

Шүүгдэгч Б.М нь П.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан ажилд      аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн      дугаартай захирамжаар томилогдон албан үүргээ гүйцэтгэхдээ 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, баталгаажуулан     аймгийн         сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт П.Бээр гүйлгээ хийлгэж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны         дугаартай харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны        дугаартай харилцах дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч гэмт хэргийг гүйцэтгэсэн,

шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэх явцдаа байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг захирал Б.Мгийн зөвшөөрөлгүйгээр        аймгийн      сумын нутгаас хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны         дугаартай харилцах данснаас интернэт банк үйлчилгээ ашиглан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 1,5 сая төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 600,000 төгрөгийг 7 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны        дугаартай харилцах дансанд, 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 100,000 төгрөгийг 4 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны      дугаартай харилцах дансанд 4,700,000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч завшсан, үргэлжилсэн үйлдлээр хуурамчаар үйлдсэн санхүүгийн баримтыг хуурамч болохыг мэдсээр байж албан тушаалын байдлаа ашиглаж Аялал жуулчлал амралт “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны         дугаартай харилцах данснаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 588.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 878,450 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 457,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 98 000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 487,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 397,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 534 000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 356,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 678,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 375 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 856 710 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 589 570 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 584, 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,555,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 788,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,676 000 төгрөгийг нийт 17 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Голомт банкны          дугаартай харилцах дансанд шилжүүлэн авч 13,378,330 төгрөгийн эрхийг завшиж нийт 18,078,330 төгрөгийн хохирол учруулсан,

мөн П.Б нь Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа        аймгийн         сумын нутагт 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,600,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 588,000 төгрөг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 878,450 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 457,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 978,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 487,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 397,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 534,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 356,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 678,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 375,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 856,710 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 589,570 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 584,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,555,600 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 788,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,676,000 төгрөгийг нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гүйлгээ хийх эрх олгосон баримт бичигт захирал Б.Мгийн гарын үсгийг дурайлган зурж, тэмдгийг дарж баталгаажуулан төлбөрийн хүсэлт буюу санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, улмаар Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны      дугаартай харилцах данснаас өөрийн эзэмшлийн Голомт банкны        дугаартай харилцах дансанд шилжүүлэн авч нийт 13,378,330 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан,

П.Б нь Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Мтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны        дугаартай харилцах данснаас захирал Б.М нь өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт үйлдэлд урьдчилан амлаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр очиж гүйлгээ хийж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.М, П.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Т овгийн П-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч О овгийн Б-н Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 15 850 нэгж буюу 15 850 000 /арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт оногдуулсан 15 850 000 /арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Мд оногдуулан 5 400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10.000.000 төгрөгийг байгууллагын        тоот Худалдаа хөгжлийн банкны дансанд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3.800.000, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4.800.000, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1.400.000 төгрөгөөр тус тус буцаан шилжүүлсэн. Энэ талаарх баримтууд нь хэргийн 1 дэх хавтасны 107-108 дахь талд авагдсан байдаг.         аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн        дугаартай “Төлбөрийн карт тогтоох тухай” акт гаргахаас өмнө дээрх байдлаар 10.000.000 төгрөгийг байгууллагын дансанд буцаан төлсөн. Надад байгууллагын 10.000.000 төгрөгийг өөртөө авч завших хүсэл байгаагүй. Иймээс хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж эхлэхээс өмнө байгууллагын дансанд дээрх байдлаар 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялаас чөлөөлсөн өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: ... Шүүгдэгч Б.Мгийн гаргасан гомдлыг дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Миний үйлчлүүлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргасан зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.М нь Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байх хугацаандаа тус газрын нягтлан бодогч П.Бтэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, баталгаажуулан         аймгийн          сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт П.Бээр гүйлгээ хийлгэж, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны          дугаартай харилцах данснаас Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн          дугаартай харилцах дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,  

 

шүүгдэгч П.Б нь Аялал жуулчлал амралтын “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэх явцдаа захирал Б.Мгийн зөвшөөрөлгүйгээр байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны           дугаартай харилцах данснаас интернэт банк үйлчилгээ ашиглан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 7 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр 3.700.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн           дугаартай харилцах дансанд, мөн 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 4 удаагийн үргэлжилсэн гүйлгээгээр 1.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн          дугаартай харилцах дансанд, нийт 4.700.000 төгрөгийн эрхийг шилжүүлэн авч завшсан,

үргэлжилсэн үйлдлээр хуурамчаар үйлдсэн санхүүгийн баримтыг хуурамч болохыг мэдсээр байж албан тушаалын байдлаа ашиглаж, Аялал жуулчлал амралт “И” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хохирогч байгууллагын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны        дугаартай харилцах данснаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 17 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Голомт банкны        дугаартай харилцах дансанд авч 13.378.330 төгрөгийг шилжүүлэн авч завшиж, нийт 18.078.330 төгрөгийн хохирол учруулсан, дээрх 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гүйлгээ хийх эрх олгосон баримт бичигт захирал Б.Мгийн гарын үсгийг дуурайлган зурж, тэмдгийг дарж баталгаажуулан төлбөрийн хүсэлт буюу санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, улмаар 13.378.330 төгрөгийг шилжүүлэн авч ашигласан,

мөн шүүгдэгч Б.Мтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Худалдаа хөгжлийн банкин дахь орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн           дугаартай харилцах данснаас захирал Б.М нь Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн           дугаартай харилцах дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт үйлдэлд урьдчилан амлаж 48 дугаартай төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зурж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны салбарт биеэр очиж гүйлгээ хийж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М, П.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь ... шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялаас чөлөөлсөн өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нийтийн албан тушаалтанд ... нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ... гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд харгалзан үзэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг хуульд заасан хугацаагаар хасаж, торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧИД                                                                             Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ