Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00204

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/00204

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Шинэ айл төвийн ** давхарт байрлах, ******* ******* ******* ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* *******,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ******* *******, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,386,611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж., Г.,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбар нь зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 2,532,709 төгрөг, хүү 1,725,640 төгрөг, алданги 3,128,261 төгрөг нийт 7,386,611 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нар нь үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

3.Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Т.*******, Ц. нар нь ******* ******* ******* ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, гэрээг бичгээр үйлдэж 2022 оны 4 сарын 14-ний өдрөөс 2023 оны 3 сарын 14-ний өдөр хүртэл сар бүр 364,000 төгрөг төлж, нийт 8,750,000 төгрөг төлөх ёстой байсан, ******* ******* ******* ББСБ зээлийн гэрээгээ биелүүлж зээл өгсөн, гэтэл зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй, хугацаа хэтрүүлсний улмаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Ингээд үндсэн зээлийн төлбөр 2,532,709 төгрөг, хүү 1,725,640 төгрөг, алдангид 3,128,261 төгрөг нийт 7,386,611 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би анх энэ зээлийг хүнд аваад өгчихсөн юм, тэр хүн маань зээлээ төлөөд явж байгаад дутуу орхисон юм байна лээ, миний хувьд хүүхэд өвчтэй, одоо дахиад 2 том хагалгаа төлөвлөгдсөн байгаа, би нийгмийн даатгал төлдөг байсан учраас гарын үсэг зурсан, гэхдээ үүнийг ойлгож байна, 450 хоног хугацаа хэтэрсэн гэдэг бол нэхэмжлэгч тал хугацаа хожиж байгаа юм шиг хоногийг нь явуулаад байсан юм байна. Миний хувьд буруугаа хүлээгээд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн хамт төлөхийг зөвшөөрч байгаа, алдангийг төлөхгүй боломжгүй гэв.

5.Зохигчдын хооронд 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлийг бэлэн бусаар зээлдэгч Т.*******н Хаан банкны 502558**** тоот дансанд шилжүүлэхээр, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

5.1.Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 5,000,000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч Т.*******н Хаан банкны 502558**** тоот дансанд шилжүүлсэн, зээлдэгч болон хамтран зээлдэгч нар зээлийн гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулсан болох нь зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 5,000,000 төгрөг олгосон баримт зэргээр тогтоогдсон. /хх-ийн 12-15 дугаар тал/

5.2.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

5.3.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно, мөн зүйлийн 286.5-д хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

5.4.Зохигчийн хооронд бичгээр байгуулагдсан гэрээнд зээлдэгч сар бүр 5 хувийн хүү төлөхөөр талууд хэлэлцэн тохирсон байх тул сар бүрийн хүүг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцон 1,725,640 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

6.Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн хувьд зээлийн үүргийг буцаан төлүүлэх зорилгоор зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаалахыг шаардах эрхтэйг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасан байна.

Мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зээлдэгч зээлсэн мөнгө, түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох ёстой байна. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний хавсралтад Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн * дугаар гудамжны * тоотод байх TOSHIBA 32 инчийн зурагт, SHARP 1 хаалгатай хөргөгч, гэрийн эд хөрөнгө бүгд, цалин болон түүнтэй адилтгах орлого зэргийг барьцаалсан байх бөгөөд зээлийн гэрээний 7.1, 7.2-т зааснаар хавсралтад заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз гэж тодорхойлжээ. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга мөн хэдий ч барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн эрсдэлийг багасгах зорилгоор үүргийн гүйцэтгэлийг хангах арга, уг аргыг хэрэгжүүлэх дуудлага худалдааны хамгийн хялбар нөхцөл, журмыг хуулиар тухайлан тогтоосон атал нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулснаас гадна уг гэрээний зүйлээр зээлийн үүргийг хангуулах үйлдэл хийж, шаардлага гаргаагүй, алданги шаардаж буй нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг байна.

7.Нөгөө талаар хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ нь 2 жилийн хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарьт зээлдэгч зээлийн хүүг сар бүр төлөхөөс гадна үндсэн зээлээс тодорхой хувийг төлөх, эдгээр зээл, хүүг төлөөгүй сар бүрт алданги төлүүлэхээр заасан нь барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны зорилгод болон зээлдэгчийн эрх ашигт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.

8.Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 2,532,709 төгрөг, хүү 1,725,640 төгрөг нийт 4,258,349 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,128,262 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 4,258,349 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 83,084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.6, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсгүүдэд зааснаар ******* ******* ******* ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,386,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.*******, Ц. нараас 4,258,349 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарт олгож, алданги 3,128,262 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, Ц. нараас улсын тэмдэгтийн хураамж 83,084 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ