| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00213/И |
| Дугаар | 103/ШШ2025/00206 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00206
| 2025 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00206 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолбор, *** тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,975,843 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Ж.******* 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Numur зээлийн аппликэйшнаар дамжуулан Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г байгуулан 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 840,000 төгрөгийг 6,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 818,000 төгрөгийг 4,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус олгосон. Ж.******* нь зээл авснаас хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд манай компаниас холбогдоход төлнө гэж хойшлуулж явсаар өдийг хүрээд байна. Иймд Ж.*******аас үндсэн зээл 1,658,000 төгрөг, зээлийн хүү 1,244,869 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,994 төгрөг, бусад зардал 24,980 төгрөг нийт 2,975,843 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Ж.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,975,843 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 975,843 төгрөг,
- 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагч Ж.******* гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,975,843 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь 2,975,843 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр, 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,564 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,282 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 31,282 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ