Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02418

 

 

 

 

 

 

2025 03 13 197/ШШ2025/02418

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6-р хороолол, /15140/, Д.Сүхбаатарын гудамж, 14-р байр, 2 давхар, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж гудамж, ******* тоотод оршин суух, Ма******* Ба******* /РД:*******/-д холбогдох,

 

608,772.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Ба******* нь ******* ХХК-тай 2021 оны 9 сарын 6-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээг цахимаар байгуулан, улмаар 2022 оны 07 сарын 31-ний өдөр ******* дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 210,000 төгрөгийн цахим зээл авч, зээлийн эргэн төлөлтөө одоог хүртэл хийж дуусгаагүй байна. Иймд хариуцагчаас 608,772.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ба******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Манлайсүрэн овогтой Ба******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 608,772.02 төгрөгийн нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь, М.Ба*******д холбогдуулан 608,772.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ба******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн 608,772.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 608,772.02 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 18,914 төгрөгийн тал хувь болох 9,457 төгрөгийг хариуцагч М.Ба*******ээс, тал хувь болох 9,457 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,914 төгрөгөөс үлдэх 9,457 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758, 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 608,772.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Ба******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Ба*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 9,457 төгрөг, улсын орлогоос 9,457 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,914 төгрөгөөс үлдэх 9,457 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР