Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/1067

 

                                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ц.*******

Хариуцагч: Хотын стандарт, хяналтын газар /хуучнаар Нийслэлийн мэргэжлийн хяналт шалгалтын газар/-ын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч В.т нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаар шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гомдол гаргагчийн өмгөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, И., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага:

1.1. Гомдол гаргагч Ц.******* Хотын стандарт, хяналтын газар /хуучнаар Нийслэлийн мэргэжлийн хяналт шалгалтын газар/-ын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч В.ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон болно.

2. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. дүүргийн 2 дугаар хороо, ын тойргоос ийн уулзвар чиглэлийн авто замын явган хүний хэсгийн ТӨХК-ийн эзэмшлийн 6 д магистраль ДХ-672 дугаар цэгээс ХХК, ХХК, ХХК, иргэн , иргэн Б. /Амины орон сууц/, иргэн /ХҮТ-3/, байр /ХҮТ-3/ нарын 7 иргэн, хуулийн этгээдийг дулааны эрчим хүчээр хангадаг 2ф125 мм голчтой шугамын гэмтэлтэй холбогдуулан 2023-2024 оны халаалтын улиралд бэлтгэж яаралтай их болон урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэх албан шаардлагыг *******-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3130[2], 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудас[3], дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар мэдэгдэх хуудас[4] -аар дээрх иргэн, аж ахуйн нэгжүүд ханджээ.

Улмаар нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс иргэн Ц.******* хандан гэмтэлтэй 90 метр шугамыг шинэчлэн сольж засварлах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцжээ.[5]

Улмаар Ц.******* дээрх дулааны шугам солих ажлыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бүрэн хийж гүйцэтгэн, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдийн халуун усаар хэвийн хангаж, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэн өгчээ.

Гэтэл Хотын стандарт, хяналтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02-13-04/023/08 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу[6] тус газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч В. албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн 2 дугаар хороо, ын тойргоос ийн уулзвар чиглэлийн авто замын явган хүний хэсгийн дулааны шугам засварлах зорилгоор зөвшөөрөлгүй эвдсэн байж болзошгүй байдлыг олж, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2302000344 дугаар зөрчлийн хэргийн нээж, хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулан, иргэн Ц.*******ыг дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, дундын эзэмшлийн дулааны шугам засварлах зорилгоор зөвшөөрөлгүй явган зам, эко хавтан эвдсэн гэх үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэн /таван зуун нэгжтэй тэнцэх/ 500.000 төгрөгийн торгууль 17.158.700 төгрөгийн хохирол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үнэлгээний зардал 660,000 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ[7].

Энэхүү шийтгэл тогтоолыг холбогдогч этгээд Ц.*******т танилцуулж, гардуулахаар хариуцагч түүний 88074877 дугаарын утсаар мэдэгдэхэд тэрээр ...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр очно хэмээн хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн тухай баримтад тэмдэглэгдсэн[8] ч тэрээр хүрэлцэн ирээгүй хэмээн хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шийтгэлийн хуудсыг албан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх уг хүсэлтэд тулгуурлан 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/5484 дугаар захирамж, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ГХ2024/0228 дугаар гүйцэтгэх хуудсыг гаргажээ[9].

Дээрх захирамж, гүйцэтгэх хуудаст заасан ажиллагааг хэрэгжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 229 дүгээр тойргийн гүйцэтгэгчээс хугацаатай мэдэгдэл, зарлах хуудас хуудсыг Ц.*******т хүргүүлснээр тэрээр энэхүү маргаантай холбогдуулан тус шүүхэд Хотын стандарт, хяналтын газар /хуучнаар Нийслэлийн мэргэжлийн хяналт шалгалтын газар/-ын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч В.т нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар хандсан[10], шүүх 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШЗ2024/6480 дугаар захирамжаараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаатай тогтоон[11], холбогдох баримтын бүрдүүлбэрийг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн[12] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь сантехникч, гагнуурчин мэргэжилтэй энэ чиглэлээрээ хувиараа баг бүрдүүлж засвар үйлчилгээ эрхэлдэг.

Ц.******* миний бие Нийслэлийн Хяналт шалгалтын газрын автозамын хяналтын улсын ахлах байцаагч Ц.ын гаргасан хүсэлт болон шүүхийн шийдвэр, тогтоолтой уншиж танилцаж үзлээ. Ингээд өөрийн зүгээс тайлбар хүсэлт гаргаж болсон бүх зүйлийг бичиж үнэн зөвөөр нь шийдүүлэх хүсэлт гаргаж байна.

Анх 2023 оны 06 сард дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг рестораны захирал болон дулааны хэсгийн инженер гэх хүмүүс дуудан дулааны шугам хэсэгчлэн солих ажил байна гэж санал болгосон. /Урьд нь тэй ажил байна гэхэд нь хийж өгч байсан/.

Ингээд газар дээр нь очиж уулзаж ярилцаад дулааны шугам солих ажил 2023 оны 6 сарын 17-ны өдөр эхлэхээр болсон. Яаралтай дуусгах, дулаан тасалдуулж болохгүй олон албан газар байгаа учир гээд 3 хоногийн дотор дуусгана гэж тохиролцоод ажил эхэлсэн. Ажил эхлэхээс өмнө зам талбайн явган замыг 08 сарын 31-д ажил дууссан. Анх ажил эхлэхэд би гадна талбайн тохижилт огт хариуцахгүй гэж хэлсэн. /өөр газарт олон ажил хийж байсан ч ийм асуудал үүсгэж байгаагүй/. Бид тохиролцсон ажлаа хийж дуусгасан. Гадна тохижилт болон зам талбай эвдсэнээ шугам солиулсан газар өөрсдөө хариуцаж засаж янзлах ёстой байсан. Ингээд 10 сарын 25-ны хавьцаа Нийслэлийн Автозамын тохижилтын ажилтан гэх хүн яриад зам талбай зөвшөөрөлгүй эвдсэн байна ирж уулз гэсэн. Би хөдөө ажилтай байсан тул 11 сарын 01-д очиж В. гэх хүнтэй уулзсан ямар учиртай, ямар ажлыг, хэн хэн гэх хүн хийх тухай бүгдийг ярьсан. Мөн гадна талбайн зөвшөөрлөө авсан гэсэн учир ажлаа хийж дуусгасан, тохижилт би хариуцахгүй гэж тохиролцсон гэдгээ ч хэлсэн. Хэрэв энэ хүмүүс зөвшөөрлөө аваагүй, зам талбай чи хариуцах ёстой гэсэн бол би энэ ажлыг хийхгүй байсан. Холбогдох эзэн инженер гэх хүмүүс байсан учир энэ ажлыг хийсэн. Мөн 3 хоног гэсэн ажил нь бараг 3 сар болсон. В. гэх хүн нь та зөвшөөрөлгүй ажил хийсэн тул таныг 500,000 төгрөгөөр торгоно тэгээд асуудал шийдэгдэх байх гэж би бодсон. Мөн тэр цаад тал тохижилтоо хийж дуусгасан байх гэж би бодсон. Асуудал дууссан гэж бодож явсан гэтэл 11 сарын сүүлээр намайг эзгүй хойгуур шуудан ирсэн байсан учир буцаасан байсан. Ингээд сая буюу 2024 оны 07 сарын 17-д бас л намайг эзгүй хойгуур шүүхийн шийдвэр ирсэн байсан.

Ц.******* миний бие нь шүүхийн гарсан шийдвэртэй санал нийлэхгүй мөн би ийм их торгууль төлөх боломжгүй юм. Иймээс холбогдох хүмүүс байгаа, зөвшөөрөл авсан ажлаа хийж эхэл гэсэн хүмүүс нь байгаа учир миний энэ хэргийг ахин нягталж үнэн зөвийг олж өгөхийг иргэн би хүсэж, хүсэлт гаргаж байгаа болно. Ц.******* би 2 бага насны хүүхэдтэй ар гэрээ тэжээж явдаг тул энэ их мөнгийг төлөх боломжгүй юм.

Миний зүгээс өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна. Миний энэ гаргасан хүсэлтийг дахин нягталж үзээд шударга үнэнийг олж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Хяналт шалгалтын газрын (Хотын стандарт, хяналтын газар) Авто замын хяналтын улсын ахлах байцаагч В. нь дүүргийн 2 дугаар хороо, ын тойргоос ийн уулзвар чиглэлийн авто замын явган хүний замыг дулааны шугам засварлах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эвдсэн иргэн Ц.*******т Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7 дах заалтын дагуу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2302000344 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

1.Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6. (барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх.), мөн хуулийн 29.3. дахь (Авто зам ашиглагч нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 29.3.1. авто зам, замын байгууламжийг эвдэж гэмтээх,) заалтуудын дагуу эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр явган хүний замыг сэтэлсэн.

2.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар 1-д зааснаар зөвхөн зөрчил үйлдсэн хүнд шийтгэл ногдуулах заалттай учир тухайн шугам сүлжээний ажлыг хийсэн иргэн Ц.*******т шийтгэл ногдуулсан болно. Тухайн хэсгийн нийтийн эзэмшлийн явган хүний зам нь өнөөдрийг хүртэл нөхөн сэргээлт хийгдээгүй, явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй байна.

3.Авто замын хяналтын улсын ахлах байцаагч В. нь 2023 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрийн 0108017 дугаартай шийтгэлийн хуудастай танилцаж, гардан авах талаар удаа дараа мэдэгдсэн ч ирээгүй ба, 0108017 дугаартай шийтгэлийн хуудсыг Улаанбаатар шуудангаар хүргүүлсэн боловч иргэн Ц.******* авахаас татгалзаж буцаасан.

4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана заалтын дагуу 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 0108017 дугаартай шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан.

5. Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.*******гийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5484 захирамж гарч, 01-01/245 дугаартай албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн байна.

Иймд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаартай шийтгэлийн хуудас нь хуулийн үндэслэлтэй шийдвэр тул Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 7, Автозамын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6, 29.3.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь заалтуудыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх гомдол гаргагчийн шаардлагын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн маргаан бүхий захиргааны актуудыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

4.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Ц.******* дулааны шугамын засвар хийхэд зөвшөөрөл авахыг мэднэ, энэ хүмүүс зөвшөөрлөө асуудалгүй авчихна, ажлаа хурдан хий л гэсэн,******* гэдэг хүн л авч өгнө гэсэн юм шиг байна билээ, дулааны инженер хүртэл гялс хийгээд өг гэсэн тэгээд хийсэн. [13], холбогдогч ХХК-ийн захирал Ч.******* 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гадна дулааны шугамын шахалтын ажил явагдахад буцах шугам шахалтаа даалгүй хагарсан энэ өдрөөс хойш шугам засах шаардлагатай гэж дулааны байцаагч ******* зөвлөсөн, Засварын ажилд нийт 64.488.448 төгрөг төсөвлөснөөс 52.482.000 төгрөгийг дулааны шугамын засварт үлдсэн 12.006.484 төгрөг нь явган замын нөхөн сэргээлтийн зардалд төсөвлөсөн. Иргэн *******аар хийлгэсэн нийт дулааны шугамын засварын ажлын 52.482.000 төгрөгийн 49.224.565 төгрөгийг материал болон мөнгөн хэлбэрээр шилжүүлсэн одоо 3.257.435 төгрөг үлдсэн, явган замын нөхөн сэргээлтийн ажлыг захиалагч болон дээрх 7 газар хариуцахаар ярилцсан[14] гэж, харин шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* Захиалагч зөвшөөрөл аваагүй байхад Ц.******* гүйцэтгэгчээр оролцож замын байгууламжийг эвдсэн үйлдэлд шийтгэлийн хуудас оногдуулсан, холбогдогчоор аж нэгжүүдийг татсан, гэвч дээрх этгээдүүдэд шийтгэл оногдуулах эсэхийг тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан улсын байцаагч мэдэх бөгөөд бид шүүх хуралдаанд үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.н.******* зөвшөөрөл авч өгөөгүй байхад Ц.******* явган хүний замыг сэтэлсэн үйлдэлд шийтгэлийн хуудас оногдуулсан гэж, гэрч Ө.******* Дулааны шугам сүлжээ солиход явган хүний замыг эвдэлж сүйтгэх үр дагавар гарахаар байсан. Үүнтэй холбоотой зөвшөөрлийг хэн авах асуудлаар ярилцсан. Тухайн үед 7 байгууллагатай уулзалт зохион байгуулсан. Эхний ээлжинд дулааны шугамаа засуулаад нөхөн сэргээлтийн буюу явган хүний зам засварын асуудлыг өөрсдөө хариуцна гэж ярилцсан. Уулзалтад мөн Зүүн түгээх төвийн инженер н.******* оролцсон бөгөөд яаралтай дулааны шугамыг засах шаардлага үүссэн учир манай байгууллагаас зөвшөөрлийг гаргаж өгч болно хэлсэн хэмээн мэдүүлсэн тул Нийслэлийн Хяналт шалгалтын газрын авто замын хяналтын улсын байцаагч В.ыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг хэрэглэн гомдол гаргагчид шийтгэл оногдуулсанд эргэлзээ төрүүлсэн болно.

4.3.Учир нь зөрчлийн 2302000344 дугаар хэрэгт авагдсан баримтуудыг шүүж үзэхэд тус маргааны холбогдогч болох Ц.******* Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.8-д тус тус заасны дагуу дулааны шугамын засвар хийх зөвшөөрөлтэй холбогдуулан н.*******гээр гэрчийн тайлбар авахуулах, нэр бүхий 7 иргэн, аж ахуйн нэгжийг зөвшөөрөлгүй замын байгууламж эвдсэн зөрчлийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр тооцож, арга хэмжээ авахад нэр бүхий байгууллагуудыг татан оролцуулах талаар мэдүүлсээр байхад хариуцагчаас дээрх нэр бүхий 7 иргэн, аж ахуйн нэгжээс зөвхөн 2 аж ахуйн нэгжийг энэ хуульд заасны дагуу холбогдогчоор татаж мэдүүлэг авсан боловч маргааны үйл баримт болох дулааны шугам засварлах зорилгоор зөвшөөрөл авах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг тодруулаагүй, мөн хуулийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч болох эрх бүхий албан тушаалтан Зүүн түгээх төвийн инженер н.*******г гэрчээр дуудаж зөрчил шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий баримт мэдээллийг асууж тодруулаагүй.

4.4.Түүнчлэн тус зөрчил хэрэгт холбогдогчоор татагдсан хоёр аж ахуйн нэгжийг зөрчил үйлдсэн эсэх, эсхүл зөрчил үйлдээгүй эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1-д Нэг, эсхүл хэд хэдэн зөрчлийг хэд хэдэн холбогдогч хамтран үйлдсэн, эсхүл нэг холбогдогч хэд хэдэн зөрчлийг үйлдсэн бол зөрчлийн хэргийг нэгтгэж шалгах ажиллагааг явуулж болно, 2-т Зөрчлийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим холбогдогчид холбогдох зөрчлийн хэргийг тусгаарлаж болно, 6 дахь хэсэгт заасан 6.Зөрчлийн хэргийг нэгтгэн шалгах ажиллагааг явуулсан боловч зарим зөрчлийн хэрэг нь нотлогдоогүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг тусгаарлан, хэрэгсэхгүй болгоно ажиллагаа хийгдсэн талаар баримт байхгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.3 болон 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль шийдвэрийг гаргасан болох нь тодорхойгүй байна.

4.5.Хариуцагчийн энэ үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.5-д зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах; 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2-т Зөрчил шалгах ажиллагаа ньбаримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, мэдүүлэг авах,ажиллагаанаас бүрдэнэ гэж заасантай нийцсэнгүй.

4.6.Шүүхээс хариуцагчийн дээрх орхигдуулсан үйл ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Шүүх нотлох зарчим хүрээнд нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн[15] боловч шүүхээс дуудсан этгээд шүүх хуралдаанд оролцоогүй тул холбогдох ажиллагааг нөхөн хийх боломжгүй болсон.

4.7.Энэ тохиолдолд шүүхээс хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй .

4.8.Нөгөөтээгүүр гомдол гаргагчийг огт зөрчил гаргаагүй гэж үзэхэд хангалттай баримтгүй байсан тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцүүлэн шалгах үүргээ гүйцэд биелүүлээгүй үйлдлээ зөвтгөн, бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нэг бүрчлэн нягтлан шалгасны үндсэн дээр зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.

4.9.Иймд дээр дурдсан нөхцөл байдлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул уг асуудлыг хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн Нийслэлийн Хяналт шалгалтын газрын авто замын хяналтын улсын байцаагч В.ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаар шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4.10.Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан тул хариуцагчид шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргаагүй бол 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Хяналт шалгалтын газрын авто замын хяналтын улсын байцаагч В.ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаар шийтгэлийн хуудсыг 2 /хоёр /сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Хяналт шалгалтын газрын авто замын хяналтын улсын байцаагч В.ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0108017 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын тус бүр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Л.БАТБААТАР