Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00274

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 320/ШШ2025/00274

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Орхон аймгийн ***** сумын Уртбулаг багийн *** дугаар **** дүгээр байрны *** тоотод оршин суух, Д.С ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын *** дугаар багт оршин суух, Б.Э холбогдох,

7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулах тухай 320/2025/00154/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У , хариуцагч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У  шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: Нэхэмжлэгч Д.С нь Орхон аймагт амьдардаг. Хөвсгөл аймгийн П.Э  сумын Д.Б  гэж хүнд 2023 оны 11 дүгээр сард хонь авахаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 8,500,000 төгрөгийг түүний ХААН банкны дансанд шилжүүлсэн байдаг. Д.Б  нь тохирсон хугацаандаа хонины махыг өгөөгүй. Мөнгөө авъя эсхүл хонио авъя гэхэд нь малчин нь хонио гаргаагүй байна гэх мэтчилэн янз бүрийн шалтгаанаар хойшилсоор байгаад өдийг хүрсэн байдаг. Д.Б  нь 8,500,000 төгрөгөө огт төлөөгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө 1,500,00 төгрөгийг өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 1,500,000 төгрөгийг нэгэнт энэ хүнээс авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7,000,000 төгрөг болгож байгаа. Иймд хариуцагч Д.Б оос 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б ын татгалзал, түүний үндэслэл: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний дансанд 8,500,000 төгрөг орсон нь үнэн. ...Мал мах авна гэж ярьсан. Би махны хэмжээг нь харна гэж бодоод наймаа хийсэн. Н.Х өөрөө ч мэдэж байгаа. Тэндээс нь ашиг харчихъя гээд бодсон юм. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний хүү н.Хосбаярын эзэмшлийн дансанд 2024 оны 2, 3 дугаар сарын үед 3,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сард 400,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн 2024 оны 8 дугаар сард хүү Н.Х 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хүү **** буудлын төлбөр, дэлгүүрээс авсан эд зүйлсийн үнэ нийт 500,000 төгрөг зарцуулсан, нэхэмжлэгчийн нөхөрт 2024 оны 11, 12 дугаар саруудад тус бүр 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2024 оны 12 дугаар сард нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Иймд 2,700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б т холбогдуулан тус шүүхэд 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1,500,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 (долоон сая) төгрөг гаргуулахаар багасгасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 толгой хониныг 100,000 төгрөгөөр тооцон 85 толгой бүхий хонины мах худалдаж авахаар хариуцагчийн эзэмшлийн ХААН банкны дансанд 8,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн ХААН банк дахь ******дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

Энэ талаар талууд маргаагүй болно.

Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний хүү **** эзэмшлийн дансанд 2024 оны 2, 3 дугаар сарын үед 3,000,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сард 400,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөн 2024 оны 8 дугаар сард хүү Н.Х 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн, хүү *** буудлын төлбөр, дэлгүүрээс авсан эд зүйлсийн үнэ нийт 500,000 төгрөг зарцуулсан, нэхэмжлэгчийн нөхөрт 2024 оны 11, 12 дугаар саруудад тус бүр 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2024 оны 12 дугаар сард нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Иймд 2,700,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж маргасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчид нэхэмжлэгчийн хүүгийн дансаар болон бэлнээр, бэлэн бусаар нийт 5,800,000 төгрөгийг төлсөн эсэх нь маргааны зүйл болсон байна.

3.Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү **** зуучлуулан хариуцагчаас *** төгрөгөөр тооцон 85 ширхэг хонины махыг 2023 оны 11 дүгээр сард авахаар хариуцагчтай тохиролцсон болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Д.Б ын 1 хонины махыг 100,000 төгрөгөөр тооцож 85 ширхэг хонины мах авъя гэж ярилцсан. Мал мах авна гэж ярьсан. Би махны хэмжээг нь харна гэж бодоод наймаа хийсэн. Н.Х өөрөө ч мэдэж байгаа. Бид тэр орой харилцан ярилцаж байгаад шийдсэн. ...Тэндээс нь ашиг харчихъя гээд бодсон юм... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У ын тайлбар зэргээр тогтоогдлоо.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.С , хариуцагч Д.Б  нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

4.Худалдан авагч буюу Д.С нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн ХААН банк дахь**** дугаартай данс руу хонь Сэлэнгэ гэх гүйлгээний утгаар 8,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Д.С эзэмшлийн ХААН банк дахь **** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Д.Б ын тайлбар зэргээр тогтоогдов. (хх-ийн 10 дугаар тал)

Хариуцагч нь тохиролцсон хугацаандаа хонины махыг нэхэмжлэгчид өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хонины мах авахаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 7,000,000 төгрөгийг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1,500,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 7,000,000 төгрөг болгон багасгасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний хүү ***** эзэмшлийн данс руу болон бэлэн, бэлэн бусаар нийт 4,100,000 төгрөгийг, нэхэмжлэгчийн нөхөрт бэлнээр нийт 200,000 төгрөгийг тус тус өгч, бүгд 4,300,000 төгрөгийг төлсөн гэж маргах боловч энэ талаарх баримтыг хариуцагч Д.Б  нь шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д  зааснаар хариуцагч Д.Б оос 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагч Д.Б  нь нэхэмжлэгчийн хүүгийн данс руу болон бэлэн, бэлэн бусаар өгсөн гэх мөнгөн хөрөнгөө холбогдох этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тул нэхэмжлэгч Д.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 (нэг зуун тавин мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б оос 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 (нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д тус тус олгохоор тогтов.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гарган өгсөн **** 2023 оны 11 сард 8 сая 500 мянган төгрөг өгсөн. Үүнээс гэх толгой бүхий бичилттэй баримтын хуулбар нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Б оос 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 (нэг зуун тавин мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б оос улсын тэмдэгтийн хураамж 126,950 (нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг энэ өдрөөс хойш 10 хоногийн дотор мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  С.ОЮУНЖАРГАЛ