Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00282

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00282

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт байрлах, Д.С (*****)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** сумын **** дүгээр багийн *** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 4,423,383 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун наян гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00176/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С  нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Б  нь манай байгууллагаас 2024 оны 3 сарын 01-ний өдөр ****** төгрөгний барааг 1 сарын хугацаатай зээлээр авсан. Удалгүй дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болсон тул 3-р сарын 25-нд тооцооноос **** төгрөгний үнэ бүхий бараа буцааж, үлдэгдэл ***** дүнтэй тооцоог 2024 оны 6 сарын 01-ний дотор төлж барагдуулах үлдэгдлийн баталгаа бичиж өгсөн боловч уг хугацаанд төлөлт хийгээгүй. 06 сарын 08-нд 1500000 төгрөгийг тооцооноос хассан. Үүнээс хойш П.Б тэй холбоо барихад тооцоо хийх боломжгүй мөнгө байхгүй, утас руу нь залгахад утасаа авахгүй болсон.

Иймд  Б ХХК -ийн барааны нийт мөнгө болох 4,423,383 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун наян гурав) төгрөгийг П.Б ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.Б  миний бие  Б ХХК -ийн нэхэмжлэлтэй, П.Б т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

П.Б  нь  Б ХХК -ийн нэхэмжилж буй 4,423,383 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С  нь П.Б т холбогдуулан 4,423,383 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун наян гурав) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,423,383 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун наян гурав) төгрөгийг нэхэмжлэгч  Б ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б гаас 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч П.Б  нь 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр **** бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг иргэн П.Б д олгосон байх бөгөөд уг итгэмжлэлээр П.Б д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдав. (хх-ийн 30 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  Б ХХК -ийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,730 (наян таван мянга долоон зуун гуч) төгрөгөөс 4,423,383 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 85,724 төгрөгийн тал хувь болох 42,862 (дөчин хоёр мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 6 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,862 төгрөг, нийт 42,868 (дөчин хоёр мянга найман зуун жаран найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,862 (дөчин хоёр мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч  Б ХХК -д олгохоор тогтов.

Хариуцагч П.Б  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б т холбогдох, 4,423,383 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун наян гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,423,383 (дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга гурван зуун наян гурав) төгрөгийг нэхэмжлэгч  Б ХХК -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч П.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  нь ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч  Б ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,730 (наян таван мянга долоон зуун гуч) төгрөгөөс 42,862 (дөчин хоёр мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нийт 42,868 (дөчин хоёр мянга найман зуун жаран найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Б ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 42,862 (дөчин хоёр мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч  Б ХХК -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Б  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

  

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ